etoim.mn
photos/eptsso1ugj93dav7op5jd3c4l.jpg

Өнгөрсөн 2015 оны долдугаар сард  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсан билээ. Энэхүү  хуулинд жолооч эсрэг урсгал сөрсөн тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулж байсан.    Харин өнгөрсөн 2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль холбогдуулан дээрх заалтад өөрчлөлт оруулсан. Ингэснээр замын цагдаагийн газраас автозамын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасахаар болсон юм. Иймээс замын цагдаагийн албан хаагчид урсгал сөрсөн жолоочийг зогсоон торгох арга хэмжээ авч, жолоодох эрхийг тань газар дээр нь 3 сараар хүчингүй болгож, харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлдэг болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх