etoim.mn
photos/184067-29042016-1461912538-969138108-atg.jpg

Авлигатай тэмцэх газарт /АТГ/ -т шалгагдаж байгаа сэжигтний гэрээс 1.3 сая ам.доллар бэлнээр олдсон хэрэг олны анхаарлыг татаад байгаа. Тухайлбал, АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг тухайн сэжигтнийг баривчилж, дээрх  мөнгийг битүүмжлэн хураан авсан.

Одоогоор их хэмжээний энэ мөнгийг юунд зарцуулах гэж байсан, хэнд авлига өгөх гэж байсан болон гарал үүслийг судалж, нарийвчлан шалгаж байгаа талаар АТГ–аас мэдээлсэн. Уг асуудалд АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах тайлбарыг хэлсэн юм.

Түүний хэлснээр “Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна” гэж  мэдээлсэн юм.

Энэ их мөнгийг цагдаагийн эрх бүхий дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчидтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Мөн цагдаагийн байгууллагын ажилтнууд авлигад өгөхөөр хадгалж байсан гэх мэдээллүүд ч хэвлэлээр гараад байгаа юм. Тэгвэл дээрх асуултад ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр тайлбар хийлээ. Тэрбээр “АТГ-аас 1,3 сая ам доллартай холбоотой хэрэгт цагдаагийн албан тушаалтан холбогдолгүй гэж мэдээлсээр байтал цагдаагийн алба хаагчтай холбоотой мэтээр мэдээлэл тарааж байгаа сайтуудыг шалгуулна” гэж мэдээлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх