etoim.mn
photos/FreePastorAndrew-800x445.jpg

The Washington Post” сонин АНУ болон Туркийн эрх баригчид Америкийн номлогч Эндрю Брансоныг суллаж, Туркийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлахаар  тохиролцсон тухай мэдээлжээ. Мөн “Брансоны хэрэгтэй холбогдуулан Америкийн засаг захиргаа Туркийн эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээгээ цуцлах, ийм төрлийн шинэ хязгаарлалтын арга хэмжээ авахгүй байх үүргийг хүлээсэн байна” гэж мэдээлжээ.

Турк улс 2016 онд баривчлагдсан Америк номлогч Эндрю Брансоныг суллахыг зөвшөөрөхгүй байгаа нь АНУ-ын Туркийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай холбоотой юм байна. Э.Брансон нь 2016 оны зун Турк улсад төрийн эргэлт хийх ажлыг зохион байгуулах хэрэгт сэжиглэгдэж байжээ. Энэ талаар АНУ-ын эрх баригчид Э.Брансоныг хууль бусаар баривчлах саатуулах явдлын хохирогч гэж үзэж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх