etoim.mn
photos/GJ1A0717-810x500.jpg

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар өөрийн түүхэн музейнхээ үүд хаалгыг нээж анхны  зочдоо хүлээн авсан байна. Тус музейд  Нийслэлийн Онцгой байдлын газрыг  удирдаж  байсан үе үеийн удирдлагуудын хөрөг зургаас эхлээд  тус газрын түүхэн замналыг  харуулах  гэрэл зураг, баримт  бичиг,  эд  материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж  хэрэгсэл, авсан гавьяа шагнал зэргийг дэлгэжээ.

Мөн алба  хаагчид өөрсдийн  хувийн цуглуулгаасаа музейн сан  хөмрөгийг  баяжуулсан байна. Онцгой байдлын албаны музейн хувьд бусад төрлийн музейнүүдээс өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь: гамшиг  осол, аюулт үзэгдэл, үйл явдлын агшинг буулгасан гэрэл  зураг гэхэд дахин давтагдашгүй, цаг хугацааны үнэт түүх, сургамжийг агуулсан  байдаг байна. Түүнчлэн тус албанд хэрэглэгдэж байсан багаж хэрэгслүүдээс л гэхэд хөгжил дэвшлийг харж болохоороо онцлогтой юм.

Тэр ч  үүднээс  нийслэлийн аврагчдын хэрэглэж  байсан  модон  шат музейн үзмэрийн нэг содон хэсэг болжээ.

Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх