etoim.mn
photos/_20181012034434.JPG

Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоожээ.

Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.70.37.2]

2018-10-13 11:56:14

Бүгд л машинаа унаад ирнэ дээ.8-9 хооронд нам түгжирнэ. Зарим 8.30 дүүрэг 9.00 яамууд 8.00 Их дээд сургууль 9.30 гэх мэт цагын ялгавартай тогтоо. АНУ 230 сая хүнтэй тэндэхийн зам нарийн хот дотроо манайх шиг түгжирдэггүй Хурдны зам дээр түгжирдэг Тэндэхийн үйлдвэр төрийн байгууллагын ажил эхлэх цаг Шөнийн 4.0 эхлээд 11.0 болтол янз бүр Нэг их сургууль гэхэд хичээл эхлэх цаг нь өөр өөр бдаг