etoim.mn
photos/jamal-khashoggi.jpg

Энэ сарын 2нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар бичиг баримт бүрдүүлэхээр очсоныхоо дараа алга болсон  “The Washington Post” сонины тусгай сэтгүүлч гэж хэлж болох Жамаль Хашоггиг алга болсон билээ. Түүнийг алга болсоны дараагаар янз бүрийн таамаг дэвшүүлж эрж байж байсан ч төдийлөн үр дүн гараагүй юм.

Гэвч Туркийн эрх баригчид Жамаль Хашоггиг сэтгүүлчийг Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар хөнөөсөн гэдгийг нотлох видео бичлэгүүдийг Америкийн хууль сахиулах байгууллагынханд үзүүлсэн талаар мэдээлсэн байна.

Тухайн бичлэгүүдээс Хашоггигийн болон араб хэлээр ярих эрэгтэй хүмүүсийн дуу хоолойг сонсож болох бөгөөд  Хашоггигийг хэрхэн байцааж, яаж эрүүдэн шүүж, хөнөөсөн нь тодорхой сонсогдоно” гэж “The Washington Post” сонины эх сурвалж хэлсэн байна. Мөн “Консулын газар руу орсны дараа Жамальд юу тохиолдсоныг бичлэгээс тодорхой  харах боломжтой” гэж тэдний эх сурвалж онцолсон байна.

Түүнчлэн “The Washington Post” сонины эх сурвалжийн батлан хэлж байгаагаар тухайн бичлэг нь сэтгүүлч хэдийнэ амь үрэгдсэн бөгөөд энэ  хэрэгт Саудын Араб холбоотой болохыг нотлох баримт гэнэ. Одоогоор тухайн  бичлэгийн хуулбарыг Туркийн эрх баригчид Америкийн талд шилжүүлэн өгсөн үү эсвэл зөвхөн үзүүлсэн үү гэдгийг эх сурвалж баттай хэлж чадахгүй байгаа юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх