etoim.mn
photos/creeper.jpg

Энэ жил 33 настай Португалийн шилдэг хөлбөмбөгч Криштану Роналдуд Катрин Маяорга гэх эмэгтэй хүчиндүүлсэн гэж шүүхэд гомдол гаргасан талаар бид мэдээллэж байсан. Тэрээр ихээхэн гомдолтой байгаа бөгөөд Лас Вегасын цагдаагийн хэлтэст 34 нотлох баримтуудыг өгчээ.

Хэдийгээр түүнд хүчиндүүлсэн гэх цуурхал дэлхий нийтээр тараад байсан ч энэ талаар К.Роналду тухайн үед ямар нэг хариу мэдээлэл хийхгүй байсан юм. Гэвч алдарт хөл бөмбөгчний тэсвэр алдарсан бололтой. Тэрээр  "Шүүхэд гомдол мэдүүлсэн Катрин Маяорга хуурамч нотлох баримтууд цуглуулан намайг гүтгэж байна". 2009 онд Вегасын клубт түүнтэй хамт байсан минь үнэн. Гэхдээ би тухайн үед түүний биед ямар ч хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаагүй гэсэн байна. Харин Катрин Маяоргийн хэлээд байгаа 375 мянган долларын хувьд К.Роналду 2010 онд гэрээгээ цуцалсан хэргээр буруутгагдаж шүүхэд төлж байсан төлбөр. Түүнээс өөр хуулийн зөрчил гаргаж байгаагүй гэж албан ёсоор мэдэгджээ.

Мөн түүний өмгөөлөгч Питер Криссенсен  албан ёсны мэдэгдэл хийж энэ иргэний хэрэгт буруутгагдсан бүх баримтуудыг ямар ч ор үндэслэлгүй ашиглах боломжгүй баримтууд байсан. Учир нь Катрин Маяоргийн цагдаагийн газарт өгсөн зарим нотлох баримтыг цагдаагийн байгууллага шинжилж үзээд хуурамч гэдгийг хэдийнэ  нотолсон шүү дээ гэжээ.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх