etoim.mn
photos/b828726a38042e2ef1ddaea90254efab.jpg

Орон сууцны найман хувийн зээлийн хүү, урьдчилгааг буулгах асуудал яригдаж буй. Барилга хот байгуулалтын яам, Монголбанк болон арилжааны банкуудтай харилцан ярилцаж, зээлийн урьдчилгааг 25 хувь болгон бууруулахаар тохиролцжээ. Энэ саналаа ОУВС-нд хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байна.

Харин ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулах чиглэлээр нааштай шийдвэр гарахгүй бололтой. “Цаашдаа гаднаас зээл авч эх үүсвэрийг нь нэмэгдүүлсний дараа зээлийн хүүг бууруулж болно. Одоогоор найман хувийн хүүг бууруулах боломжгүй” гэсэн хариултыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан өглөө.

Энэ оны эхний найман сарын байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтэд 450 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний 250 тэрбум төгрөг нь арилжааны банкуудын эх үүсвэр бол 200 тэрбум төгрөгийн 60 тэрбум нь улсын төсөв, үлдэгдэл нь зээлийн эргэн төлөлтийн мөнгө 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх