etoim.mn
photos/39982275_1458976584246151_7109779541995814912_n.jpg

БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн оочер дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.  

Уулзалтаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс дараалал үүссэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллахаар болжээ.  

Цагдаагийн хурандаа Ж.Амгалан "БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж ажиллах болно” гэдгийг онцоллоо.   

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс заасан журмын дагуу өмнөх өдөр нь дугаар олгож байгаа. Тиймээс дугаар авсан виз хүсэгчдийн материалыг чирэгдүүлэлгүй хүлээн авч, ажиллаж байгаа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх