etoim.mn
photos/c8f2b0e1d9ddbb2c33ecd441984e2690.jpg

Та хоёр анх болзож байхдаа ямар их ярилцдаг байснаа санаж байна уу? Бие биенийхээ ам руу орчих шахаад л, санаандаа орсон бүх л зүйлсийн талаар ярьдаг байсан. Магадгүй энэ үед та хоёрын бие биенийхээ талаар мэдэж авах гэсэн асар их хүсэл үүнд нөлөөлдөг байсан байх.

Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хирээр, та хоёрын яриа байрны мөнгө, хувцас угаалга зэрэг тулга тойрсон сэдвээс халихаа больсон бол дараах зүйлсийн талаар ярилцаж харилцаагаа улам бэхжүүлэхийг зөвлөж байна.

Зорилго-чинийх бас түүнийх Өдөр өдрийнхөө хийх ажлын жагсаалтаас гадна чи ойрын хугацаанд, эсвэл бүр 5 жилийн дараа гэхэд юу хийсэн байхыг хүсч байна? Нөхөрт чинь ч бас дотроо бодож явдаг тэмүүлэл зорилго байж л таараа. Юу хүсэж мөрөөдөж байгаа талаараа ярилцалгүй удсан бол одоо хумигдаж орхисон сэтгэлээ нээх гээд оролдоод үз. Марафонд гүйж үзэхийг, хотын захад байшинтай болохыг, Франц хэлээр ярьж сурахыг, ер юуг ч сурахыг хүсдэг бай тэр талаараа хайрттайгаа хуваалц. Та хоёр чинь нэг биеийн хоёр хэсэг шүү дээ. Хүсч байгаа зүйлийнхээ талаар хэр их төдий чинээ биелэх магадлал өндөрсдөг. Тэрнээс гадна ингэж ярилцсанаар бие биенээ өөрөөр харж эхэлнэ.

Айдас Айдас бол хүн болгонд байдаг, хамгийн түгээмэл мөртлөө тэр бүр яриад байдаггүй эмзэг сэдэв. Хэрэв хоёр хүн бие биедээ айдсынхаа талаар ярьж байвал тэр хоёр үнэхээр дотносжээ гэсэн үг. Юу чамайг айлгадаг вэ? Шөнө юунаас айдаг вэ? Мөрөөдлийнхөө талаар ярих нь бие биенээ үнэлэхэд тусалдаг бол, айдсынхаа талаар ярилцах нь хамтдаа байх хүслийг нэмэгдүүлнэ. Өөрсдийнхөө сул талын талаар нээлттэй ярилцсанаар та хоёрын харилцаанд богино хугацаанд ямар их өөрчлөлт орохыг хараарай.

Урам хугаралт Бүтээгүй зүйлсийн талаар ярих нь хэзээд хэцүү байдаг. Өөрийнхөө тэнцээгүй шалгаруулалтын тухай, эсвэл даргадаа загнуулсан тухайгаа хайртдаа нээлттэй ярьж бай. Мэдээж гомдоллоод байх хэрэггүй. Түүнээс ямар нэг шийдэл хүлээх ч хэрэггүй. Зүгээр л намайг сонсох хэн нэгэнт хэрэгтэй байна гэж хэлээд, өөрийнхөө сэтгэлийг зовоогоод байгаа асуудлуудын талаар хэлээрэй. Үргэлж хүчтэй байна гэж юу байхав. Чи түүнтэйгээ анх уянгын кино үзэж байхдаа юу ч бодолгүйгээр уйлж л байсан шүү дээ. Гэрлэлтийн явцад хосууд бие биенийхээ дээр гарах гэж оролдсоор байгаад, дотно харилцаагаа алдаж орхисон байдаг. Түүнийг ч бас амжилтгүй болсон төслийнхөө талаар, эсвэл энэ сард цалингаа хасуулсан тухайгаа ярихыг хүс. Ярихад нь урам зориг өгч, дараагийн удаа заавал чадна гэж хэлээрэй.

Хосоороо тэмүүлэх ирээдүй Хувийнхаа зорилгыг ярихаас гадна, хамтдаа юу хийх талаараа ярилцаарай. Том өрөөнийхөө ханын цаасыг шинэчлэх, энэ зун хосоороо Европ руу аялаад ирэх, ойрын хугацаанд бүл нэмэх гэх мэт. Ширээгээ засах, өнөөдрийн хоолны мөнгөө өгөх гэх мэт жижиг сажиг асуудлуудыг ярьж стресстсээр байгаад үнэхээр чухал зүйлсээ орхигдуулмсан байх нь бий. Та хоёр хамтдаа дахиад 10, 20, 30 жилийг өнгөрүүлнэ. Энэ олон жилийг ч бас өнөөдөр шиг энгийн өнгөрүүлэхийг хүсч байна гэж үү?

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх