etoim.mn
photos/CR-Electronics-Manage-Facebook-Network-04-18.jpg

Өнгөрсөн оны 12-р сарын байдлаар нийт 1.9 сая Фейсбүүк хэрэглэгчтэй. Манай улсад хүн амын талаас илүү нь Фейсбүүк хэрэглэж байгаа төдийгүй дэлхийн дөрвөн хүний нэг хэрэглэдэг болжээ. Жилээс жилд өсвөр үеийнхний хэрэглээ, цахим орчинд хүнтэй танилцах нь улам өргөжиж байна. Жишээлбэл, судалгаагаар өсвөр үеийнхний 60 орчим хувь ямар нэг байдлаар цахим орчинд танилцсан нэг найзтай, тэдний найзын 20 хувь нь огт нүүр тулж уулзаагүй хүмүүс байдаг.

Нэгэнт маш олон хүн хэрэглэж, жинхэнэ эсвэл хуурамч хаягтай эсэхийг мэдэх боломж байхгүй тул хуурамч хаягтай эсэхийг дараах байдлаар шалгаарай:

- Найдваргүй эсвэл эргэлзээтэй, сурталчилгаагаар дүүрсэн веб сайт байнга хуваалцах:

Хуурамч хаягаас гол төлөв ямар нэгэн веб сайтруу таныг орохыг уриална. Орсон веб сайт нь зар сурталчилгаа үзүүлдэг, тухайн веб сайтад хэдэн хүн нэвтэрч, зар үзсэнээр төлбөр авдаг тохиргоотой байх нь элбэг. Хүмүүс ийм веб сайтыг хуваалцдаг ч гэсэн өдөр бүр байнга Share товч дардаггүй. Олон нийтийн групп дээр зараа их хуваалцдаг бол шалгахад гэмгүй. Жишээлбэл, Facebook search page хэсэгт ‘Posted by’ багана дор ‘choose a source’ үйлдлийг сонгож, хуурамч байж магад хэмээн эргэлзэж байгаа этгээдийг оруулаад үзээрэй. Байнга зар оруулдаг, ойлгомжгүй хэлээр бичдэг, өөрийнхөө болон холбоо барих мэдээлэл оруулаагүй, эх сурвалжаа дурдаагүй бол хуурамч хаяг байх магадлал маш өндөр шүү.Нэгэнт маш олон хүн хэрэглэж, жинхэнэ эсвэл хуурамч хаягтай эсэхийг мэдэх боломж байхгүй тул хуурамч хаягтай эсэхийг дараах байдлаар шалгаарай:

- Нэр болон хаяг зөрөх:

Хуурамч хаягууд дунд нийтлэг байдаг өөр нэгэн шинж бол оноосон нэр, URL хаяг шууд зөрдөг. Жишээлбэл, https://www.facebook.com/bataa.bayar гэсэн URL хаягтай мөртлөө Эрдэнэт хотод амьдардаг, эмэгтэй хүний цээж зураг оруулсан “Цэцэгээ Цээгий” гэсэн нэртэй байж болно. Хэдийгээр зарим хүн өөрийн хоч нэр, эсвэл зохиомол нэр ашиглах боломжтой ч хоорондоо уялдаа холбоогүй, тэс хөндлөн байх тусам хуурамч байх магадлал нэмэгдэнэ.

- Агуулгаа гэнэт өөрчлөх эсвэл тэс хөндлөн зүйлс оруулдаг болох:

Олон хуурамч хаяг өмнө оруулж байсан зүйлсээс огт ялгаатай зүйлийг оруулах, хуваалцах нь харагдана. Байгалийн үзэсгэлэнт зураг, ардын дуу бүжиг зэргийг хуваалцаж байснаа сонгууль, улс төрийн үйл явц, намын тухай агуулга оруулбал эргэлзэх ёстой. Мөн оруулсан зураг, бичсэн постыг он цагийн дарааллаар гүйлгэж хараарай. Хамгийн анх оруулж байсан болон сүүлд оруулсан үеийг харьцуулаарай. Найзуудын жагсаалтыг ч ашиглаж болно. Хуурамч хаягтай хүмүүс огт өөр улсын найзуудтай байснаа гэнэт монгол найзтай болж магад. Үүний зэрэгцээ хаана байсан, ямар группд байдаг, юунд дуртай эсэхийг давхар нягтлаарай.

- Агуулга, зураг, харилцаа байхгүй байх:

Хуурамч хаягтай хүмүүс хувийн зургаа оруулахгүй, огт хамааралгүй эсвэл өөрийг нь илэрхийлэх хувийн шинж агуулаагүй буюу байгаль, машин, барилга зэргийн зураг ашигладаг. Алдартай хүн, жүжигчин, нүцгэн бүсгүй гэх мэт цээж зурагтай ч байж магад. Ямар нэгэн амьд харилцаж, хүмүүсийн бичсэн сэтгэгдэлд хариулаагүй, огт хариу бичээгүй байх нь нийтлэг байдаг.

- Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаагүй байх:

Хуурамч хаяг хийхдээ хүмүүс залхуурдаг тул алдартай хотод амьдардаг, ажилладаг мэт харуулах, хүмүүсийн дунд сайн мэдэх сургууль, албан газрыг илүүтэй сонгодог.

- Өөр хүмүүсийн зураг, нэрийг ашигласан байх:

Бусад хүнд илүү үнэмшилтэй, найдвартай харагдахын тулд алдартай хүмүүсээс эхлэн жинхэнэ хүмүүсийн хаягаас авсан зураг, мэдээллийг хуулбарлан оруулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд ижил нэртэй хэрэглэгч байгаа эсэхийг нягтлах, адилхан зурагтай хүн байгаа бол хаягийг харьцуулж үзээрэй.

- Өөр хуурамч хаягтай холбоотой байх:

Хуурамч хаягтай хүмүүс жинхэнэ гэж харуулахын тулд хувийн мэдээллээ хамтран ажилладаг, хамаатан садан, холын төрөл гэж зургаа оруулах, пост хийсэн байж болно. Эсвэл хамтдаа байсан мэтээр tag хийж, нэг нэгнээ Like дарах, Share хийх үе ч бий.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх