etoim.mn
photos/43665176_1826565214107527_6894474862966865920_n.jpg

БОАЖЯ-ны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран жил бүр зохион байгуулдаг "Бид нэг агаартай" үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр хийлээ. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулагч, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах юм. Үзэсгэлэнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулагч 40 гаруй ААН, иргэн оролцож өөрсдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж байна. 

Үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ "Техник, технологийн дэвшлийг ашиглаж агаарын бохирдлыг бууруулах зорилтыг Засгийн газраас тавьж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулж буй компаниудыг дэмжих зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Иргэд та бүхнийг дулааны алдагдлаа бууруулж агаарын бохирдолтой тэмцэхийг хүсч байна. Технологийн шинэ шийдэл, сайжруулсан түлшээр хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр ажиллаж байна" хэмээсэн. 

Уг үзэсгэлэн маргаашийг дуустал Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх