etoim.mn
photos/abortion-woman-and-infant-rope.jpg

Өнөөдөр НМХГ-аас хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. НМХГ-ын байцаагчид хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 46 эмнэлэгт хяналт шалгалт хийсэн байна.

Тэдгээрээс тусгай зөвшөөрөлд бичигдсан хаяг байршилдаа үйл ажиллагаагаа явуулдаггүй тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих,  Ди Эл Өү, Энхмөнхманал  гэх мэт эмнэлэгүүд мөн эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан Бяцхан гүнж, Цэцэгс, Сэцэнгоо зэрэг эмнэлгүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. 

Түүнчлэн хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судалж үзэхэд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний шалтгааныг тодруулахад  Эрээнээс 3, интернетээр 2, Нарантуул захаас 3, Зүүн хараагийн захаас 4, хувь хүнээс 2  үйлчлүүлэгч зулбуулах эм авч уусан байжээ. Хамгийн аймшигтай нь үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон 2 тохиолдол гарсан бөгөөд эмч нар  яаралтай мэс заслын аргаар эмчилжээ.

Мөн Баянзүрх дүүрэгт байрлах магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан Энхийн төлөө эмэгтэйчүүдийн /8 ортой/  эмнэлэгт  үйлчлүүлэгч  Н нь 2018 оны 4 дүгээр сарын 5-нд үзүүлж онош нь  4-5 долоо хоногтой жирэмсэн эхэд  эмийн зулбаа хийсний улмаас, хүндрэл гарч эмнэлэгт  ханджээ. Тиймээс зөрчлийн тухай хуулийн дагуу 4 хуулийн этгээд, 3 эмчид 2 сая 900 мянган төгрөгийн шийтгэл оногдуулсанбайна.

Нийт үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмслэхэд ямар нэг хүндрэл гардгаас гадна үргүйдлийн асуудалтай болох магадлал өндөр байдаг болохоор жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг НМХГ-аас зөвлөж байна.  

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх