etoim.mn
photos/2-2.jpg

Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ М.Бундмаагийн нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. 

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор удирдуулсан таван тамирчин оролцсноос 55 кг жинд алтан медалийг У.Даваасүрэн, 66 кг жинд хүрэл медалийг Ч.Нямтөгс, 73 кг жинд Б.Алтаншагай нар мөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Тэмцээнд 23 байгууллагын 450 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооноос мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх