etoim.mn
photos/513c96a474ec285fefb6adf31bc69490.jpg

Та энэхүү бүсгүйг хэдэн настай гэж бодож байна? 25, 30, эсвэл 40? Үнэндээ тэрээр 61 настай юм. Тэрээр өөрийгөө хөгшин гэж огт боддоггүй бөгөөд одоо хүртэл усны хувцасны зураг авалтанд үргэлж бэлэн байдаг. Түүний хувьд “хөгшрөлт” гэдэг үг нь зүгээр л амнаас гарах хий хоосон авиа мэт.

2 жилийн өмнө буюу, 60 нас хүрэхээсээ өмнө “PEOPLE” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би өөрийгөө 60 нас хүрч байгаадаа огт итгэхгүй юм. Миний хувьд амьдрал минь одоо л эхлэж байгаа юм шиг эрч хүчтэй байна” гэжээ.  

Анх 1973 онд америкийн зурагчин Эррол Сойер Парист явж байхдаа түүнийг харсан байна. Кристи бүсгүй нь АНУ-д төрсөн бөгөөд тэр үед Парист суралцахаар ирсэн байжээ. Зурагчин түүнтэй танилцан Elite агентлагт моделээр авчээ.   Цаг хугацаа хөвөрсөөр эргээд харахад тэрээр 500 гаруй удаа сэтгүүлийн нүүрэнд гарч, тэр дундаа Vogue, Glamour, Rolling Stone, Esquire сэтгүүлүүдэд алдартай болов. 1980-аад оны дундуур гоо сайхны “Cover Girl” компанитай түүхэн дэх хамгийн урт буюу 20 жилийн гэрээ хийсэн байна.   Харин одоо тэрээр зөвхөн загвар өмсөгч биш бөгөөд зохиолч, зураач, зурагчин, дуучин билээ. Мөн 3 хүүхдийн эх юм. ТҮҮНИЙ ЗАЛУУ БАЙХЫН НУУЦ ЮУ БАЙВ? 1. НАСНЫ ТАЛААР БОДОХ ХЭРЭГГҮЙ “Биологийн наслалт миний дотоод сэтгэлийн наслалтаас огт өөр зүйл. Насны тоо бол миний хувьд юуг ч заадаггүй энгийн л тоо. Цаг хугацаа миний гадаад хүнийг хөгшрүүлж чадах ч, дотоод хүнийг минь хэзээ ч үгүй!” 2. ХӨНГӨН ХООЛЛО. ТА ХҮСВЭЛ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ ҮГҮЙ Кристи бол цагаан хоолтон. Тэрээр аль 13 наснаасаа эхлэн жимс, ногоо болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэж хэвшсэн. Хүмүүсийн яриагаар энэ нь түүний амжилтанд хүрсэн гол нууц гэж хэлэлцдэг. Хөнгөн хоол нь хүнийг залуу харагдуулахад ихээр нөлөөлдөг. Учир нь хөнгөн хооллосноор бие хөнгөн байж, оюун ухаан эрч хүчээр цэнэглэгддэг. Мөн махан төрлийн хүнс нь бидний ходоодонд боловсорч дуусах хүртэл нилээн цаг авдаг учир ядрах, сульдах явдал ихээр гарч ирнэ.   3. СПОРТ – ЗАЛУУ НАСЫГ ТАНЬ ХАДГАЛНА Түүний залуу, эрч хүчтэй байх нууцын нэг нь яалтачгүй энэ мөн. “Булчингаа ажиллуулж эхлэхэд би юуг ч хамаагүй хийж давж чадна гэдгээ мэдэрдэг” гэж ярилцлагандаа дурджээ. Тэрээр өдөр бүр 100 суниаж, өдрийн тодорхой хугацааг эрүүл мэнд, бие бялдардаа зарцуулдаг. Мөн ойгоор хичээллэн, өглөө бүр гүйлтэнд гардаг.   4. СЭТГЭЛ САНААГАА ҮРГЭЛЖ ЦЭГЦТЭЙ БАЙЛГАЖ АМЖИЛТ ӨӨД ТЭМҮҮЛ Ямар ч нөхцөлд тэрээр эерэгээр хандахыг хүсдэг бөгөөд,сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Мөн түүний хэрэгжүүлдэг нэг гол зүйл нь үргэлж залуу мэт сэтгэх явдал юм.

Эх сурвалж: www.mongoljingoo.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх