etoim.mn
photos/stressatwork.jpg

Хэт их нервтэж, стресст орохоор зарим хүн хоол идэх дургүй болдог байхад нөгөө нь эсрэгээрээ, хоол эргүүлж, хөргөгчнөөсөө салахаа больдог. Үүнийг дэлгэрүүлбэл, бие организмд зайлшгүй шаардлагатай, ашигтай биш хоол хүнс өөрөө мэдрэлийн системд “дараа” болж, стресс үүсгэх шалтгаан болдог. Энэ нь уураг, амин дэм багатай жигнэмэг, бялуу, тостой болон давс ихтэй бүтээгдэхүүнүүд юм. Учир нь эдгээр хүнс өөрийг нь тайвшруулж байгааг анзаармагцаа байн байн идэхийг хүсдэг. Улмаар энэ нь муу зуршилтай болгож, бага ч гэсэн стресст ормогцоо амттан идэхээр гүйдэг болчихдог. Сэтгэлзүйчид үүнийг “Өөрт дасгах, өөрөөс хамаатуулах” гэж нэрлэдэг. Яг ийм үзэгдлийг амьтан дээр хүртэл харж болно. Даалгавраа сайн биелүүлсэн нохойд чихэр юм уу, амттан өгдөг шүү дээ. Тэрэн шиг хүн стрессийн үед өөрийгөө ямар аргаар хэрхэн тайвшруулахаас шалтгаалан энэ нь цаашид зуршил болдог.

                                                                 

ДААВРУУД БА АМИН ДЭМҮҮД

                                                                 

Сэтгэлзүйгээс гадна идэх, идэхг үйд хүргэдэг материаллаг шалтгаанууд ч бий. Тэдгээрийн нэг гол шалтгаан бол бие организм дахь дааврын тэнцвэр алдагдах юм. Гэнэтийн цочмог стрессийн үед цусанд маш их хэмжээний адреналин ялгардаг бөгөөд энэ нь хоолны дуршлыг бууруулдаг. Харин байнгын, тэнхээ барж туйлдуулдаг стресс бөөрний булчирхайнуудын ялгаруулдаг өөр нэгэн даавар болох кортизолын хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Үүнийгээ хэмжихийн тулд шүлсний шинжилгээ өгөхөд болно. Уг даавар хэр их байна, тэр хэмжээгээр идэх сонирхол төрдөг. Стресс зарим аминдэм, микроэлементийн нөөцийг устгах цохилт өгдөг. Хүн жишээ нь их нервтэхээр бие организм дахь В /сүү болон махан бүтээгдэхүүнд байдаг/, С /хар болон улаан өнгийн жимс, перец, киви жимсэнд байдаг/ амин дэмүүд багасдаг. Мөн магнийн агууламж эрс багасдаг тул уг элемент байдаг шоколад, самар, хуурай жимснүүдийг идэх хүсэл төрдөг. Тиймээс энгийн үед хэт их идээд байдаггүй хүмүүс хүнд бэрхшээл тулгарахаар амтлаг юм илүүтэй сонирхох болдог. Тэгэхээр өөрт ашиггүй, хортой юм идэхийн оронд буудайны талх, наранцэцгийн самартай шинэ ногооны салат зэргийг идсэн нь дээр. Мөн цай, кофеноос аль болох татгалзахыг зөвлөдөг.

Ер нь ямар ч тохиолдолд стресстэйгээ тэмцсэн нь илүү дээр. Тэгээд тайвшрахын тулд хоол хүнснээс өөр зүйл сонго. Ер нь бол стрессийн шалтгаанаа л арилгахгүй бол ямар ч хоол хүнс туслахгүй, тухайн хүн жин нэмсээр л байх болно. Учир нь, тархи стрессээсээ салахын тулд маш их юм бодож, таашгүй урт хугацаагаар ажилладаг болохоор тархи өөрийнхөө гол тэжээл болох глюкозыг нэхэх л болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх