etoim.mn
photos/fs_61kg_semifinal-_nomin_batbold_mgl_df._vasyl_shuptar_ukr_8-4b(1).jpg

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд манай улсын 20 бөх зодоглохоор бэлтгэлээ базааж байна. ДАШТ-д зодоглох бөхчүүдийг танилцуулбал:

Эрэгтэйчүүд:

  • 57 кг Э.Бэхбаяр
  • 61 кг Т.Түвшинтулга
  • 65 кг Т.Тулга
  • 70 кг Б.Бямбадорж
  • 74 кг Г.Мандахнаран
  • 79 кг П.Өнөрбат
  • 86 кг О.Үйтүмэн
  • 92 кг Л.Төртогтох
  • 97 кг Ө.Батзул
  • 125 кг Н.Золбоо

Эмэгтэйчүүд:

  • 50 кг Э.Нарангэрэл
  • 53 кг Э.Сумьяа
  • 55 кг Э.Даваачимэг
  • 57 кг А.Батцэцэг
  • 59 кг Б.Шоовдор
  • 62 кг Э.Гантуяа
  • 65 кг Х.Болортуяа
  • 68 кг С.Батцэцэг
  • 72 кг О.Насанбурмаа
  • 76 кг Г.Наранчимэг

ДАШТ-д оролцох баг тамирчдыг өнгөрсөн наймдугаар “Сорилго” тэмцээн явуулж, тодруулсан. Гэхдээ  “Сорилго” тэмцээнд түрүүлсэн П.Орхон, Ш.Түмэнцэцэг нарын оронд Э.Гантуяа, С.Батцэцэг нарыг ДАШТ-д сойхоор болжээ. Учир нь Азийн спортын 18 дугаар наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосон. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болсон байна. Харин Ш.Түмэнцэцэгийн хувьд бэртэл гэмтэлтэй байгаа учраас энэ удаад гэртээ үлдэхээр болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх