etoim.mn
photos/2-780x405.png

Байгалийн гоо үзэсгэлэн бүх цаг үед тренд байсаар ирсэн. Олон охид нүүрээ ер будаагүй юм шиг харагдахын тулд маш их цагийг нүүрээ будахад зарцуулж байна. Гэсэн ч  доор дурьдах арван дүрэм танд уруулын будаг, шингэн пудр, болон бусад гоо сайхны хэрэгсэлгүйгээр үзэсгэлэнтэй сайхан харагдахад туслах болно.

1. Хөмсөг сайхан бол зүс сайхан

Будаггүй үед хөмсөг хамгийн чухал буюу нүүрэн хэсгээс анхаарал татах гол зүйл болж хувирдаг гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Нүүрнийхээ хэлбэрт тохируулан хөмсгөө засуулаарай. Хэрэгтэй гэж үзвэл бага зэрэг будсан ч болно. Хөмсөгний будгаа сонгохдоо үсний өнгөтэй чинь зохицож байгаа эсэхийг анхаарах нь чухал. Хэрвээ өргөн, өтгөн хөмсөгтэй биш бол тосон туулга болон витамин хольж өдөр бүр хөмсгөндөө түрхээрэй. Ингэснээр хэдэн долоо хоногийн дараагаас хөмсгөнд чинь гайхалтай өөрчлөлт мэдрэгдэж эхлэнэ.  

2. Нүдэндээ анхаарал тавих

Нүдээ илүү том харагдуулахын тулд сормуусаа дэрвийлгэж өнгөггүй гель түрхээрэй. Мөн сормуус уртасгах бусад зүйлсийг хэрэглэх боломжтой. Нүдний эргэн тойронд хөх хүрээ үүсэхээс сэргийлээрэй. Хөх хүрээ нь биед төмөр, эсвэл Б витамин дутагдсаны шинж бөгөөд элэг, мах идсэнээр дээрх дутагдлаас сэргийлэх боломжтой юм. Мөн цайруулагч, ретинолтой нүдний тос түрхэж, гаа, ногоон цайгаар жин тавих нь нүдний хөх хүрээ арилгахад тустай.

3. Шүдээ цайруул

Сайхан инээмсэглэл ямар ч хүний чимэг байсаар ирсэн. Шүд цайруулагчтай оо хэрэглэх, тэр тусмаа кофе эсвэл дарс уусны дараа шүдээ сайтар угааж өнгөр тогтохоос сэргийлэх хэрэгтэй. Цайруулагчтай оо нь хүчтэй бодис агуулсан байдаг учир хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрэв таны шүд саарал, эсвэл шар өнгөртэй бол мэргэжлийн үйлчилгээ авч цайруулахыг зөвлөж байна.

4. Уруулаа мартаж болохгүй

Арьсандаа тэжээл өгөх, чийгшүүлэх, гуужуулах зэрэг нь амин арчилгаанаас гадна урууланд ч их хэрэгтэй. Уруулын тос түрхэхээс гадна хааяа оливийн тос, эсвэл бусад байгалийн гаралтай бусад төрлийн тос түрхэж байгаарай. Долоо хоногт нэг удаа зөөлөн үстэй сойз болон хурууны өндгөөрөө урууландаа массаж хийж элсэн чихрээр уруулын арьсыг гуужуулж байх нь эрүүл, гэрэлтсэн зөөлөн булбарай уруултай байхад тусална.

5. Үсээ арчлах

Өнгө алдаж гандсан, олон сар, жилийн өмнө засуулсан үс таны будаггүйгээр сайхан харагдах төлөвлөгөөг нураана гэж хэлье. Энгийн үсний засалт болон байгалийн өнгө сонгож будахгүй бол бусад өнгө болон засал будаггүй төрхөнд тийм ч нийцтэй биш. Үсэндээ массаж хийж, маск тавих гэх зэрэг арчилгааг тогтмол хийгээрэй. Тэр дундаа кокосны тос үсэндээ түрхснээр үсийг гялалзуулахаас гадна хаг, хуурайшилт болон бусад асуудлыг шийдвэрлэж өгдөг. Үсээ эмийн ургамлын хандаар угаах нь мөн л өнгөлөг гялалзсан харагдахад тусалдаг.

6. Нарны гэрлийг ашигла

Мэдээж энэ бол арьсаа наранд борлуулах, хөрс суулгах нь сайхан харагдахад нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн санаа. Нарны гэрлээс Д витамин их хэмжээгээр ялгардаг ба энэ нь арьсанд эерэг нөлөөтэй. Арьсны хорт хавдар болон бусад өвчлөлүүдээс сэргийлэх байгалийн арга бол нарын туяа учир зунын улиралд арьсаа аль болох наранд шарахыг хичээгээрэй.

7. Арьсны эрүүл ахуй нэн чухал

Гоо сайханчид нүүрээ өдөрт хоёроос олон удаа угаахгүй байхыг зөвлөдөг. Орой унтахын өмнө угаах нь хамгийн үр дүнтэй бөгөөд өглөөд цэвэрлэгч сүүн шингэн, лосьон, эсвэл мөс ашиглавал тохиромжтой. Нүүрний маскыг долоо хоногт нэг удаа л тавих нь үр дүнгээ өгдөг. Хэрэв та эмзэг мэдрэмтгий арьстай биш бол гуужуулагч хэрэглэхэд тохиромжтой.

8. Сайн унтаж байх

Хүн өдөрт 7-9 цаг унтаж байх нь арьсны эрүүл байдалд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл. Орой 11 цаг гэхэд унтдаг байх нь гоо сайханд эерэг нөлөөтэй. Учир нь шөнийн цагаар биднийг унтаж байхад гоо сайхны гормон болох мелатонин ялгарч байдаг.

9. Хоолны дэглэмдээ анхаар

Арьсны эрүүл, өнгөлөг байдал хооллолттой шууд хамааралтай гэдэг нь батлагдсан зүйл билээ. Далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, хүнсний ногоо, төрөл бүрийн үр, самар зэрэг нь арьсанд хамгийн чухал хоол хүнсэнд тооцогддог. Эдгээр хүнсэнд витамин Е, тосны хүчил, гэх зэрэг арьсанд хамгийн хэрэгтэй амин дэм, бодисууд агуулагдаж байдаг. Мөн сүү цагаан идээ тогтмол хэрэглэх нь зүйтэй.

10. Өөрт тохирох өнгийн хувцас өмсөх

Бүсгүй та будаггүй үедээ өөрт зохисон өнгийн хувцас өмсөх нь арьсны өө сэвийг далдлах, гадаад төрхийг сайн илэрхийлж өгдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Суурь крем түрхээгүй үед арьс цонхийж харагддаг асуудал бий. Тийм учраас хэт бараан эсвэл хүйтэн өнгийн хувцас, жишээ нь цэнхэр, оюу ногоон, маргад ногоон, тоорын ягаан өнгийн хувцсыг будаггүй үедээ өмсөхөөс татгалзаарай.  

UB.LIFE 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх