Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/43582740_318140958977051_1764890435173482496_n.jpg

Португалийн алдарт хөлбөмбөгчин дэлхийн од  Роналдуг  Кэтрин Майорга гэх бүсгүйг  Лас Вегас хотод хүчиндсэн гэх мэдээлэл дэлхий даяар цацагдсан тухай бид мэдээллэж байсан. Энэхүү цуурхалыг намжиж амжаагүй байхад алдарт хөл бөмбөгчин дахин нэг хүчингийн хэрэгт холбогдсонбайна. Кэтрин Майорга гомдолтой байгаагаа илэрхийлээд шүүхэд гомдол гаргасны дараахан дахин нэг хохирогч гэх бүсгүй Кэтрин Майоргагийн өмгөөлөгчтэй холбогдсон гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр таржээ.  Одоогоор тухайн эмэгтэйн нэр, нас нь тодорхойгүй байгаа ч тэрээр Роналдуд мөн л 2009 онд хүчиндүүлсэн гэнэ.  Гурав дахь хохирогчийн тухайд Роналду хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогч бүсгүйд  хангалттай хэмжээний мөнгө өгч чимээгүй байхыг хүссэн гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан байна. Харин Роналдугийн дэмжигчид эдгээр бүсгүйчүүд  олон жилийн өмнөх хэргийг одоо хэлж байгаа нь өөрсдийгөө олны анхааралд өртүүлэхийг хүссэн эсвэл мөнгө олж авах гэсэн башир арга хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх