etoim.mn
photos/dims.jpg

Сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн томоохонд тооцогдох цэргийн сургуулилтыг Их Британийн цэргүүд Оманд хийх болсон талаар “The Times” сонин мэдээлсэн байна.

Энэхүү сургуулилтад дайсны хувиар болон Оросын байлдааны тактикуудыг ашиглах 150 хүний бүрэлдэхүүнтэй моторжсон техник бүхий тагнуулын анги нэгтгэлтэй тулгарах тактик боловсруулах юм байна. Харин  сургуулилтын штабаас “Бид илүү сайн тоноглогдсон, илүү сайн бэлтгэгдсэн байж магадгүй бөгөөд бидэнд хамгийн хүнд даалгаврыг тулгах тийм цэргүүдийг эсэргүүцэж сурахыг оролдоно” гэж мэдэгджээ.

Одоогоор энэхүү тусгай сургуулилтыг энэ жилийн  сүүлийн улиралд хийхээр төлөвлөсөн байна.  Сургуулилтад нийтдээ 5000 гаруй цэргийн алба хаагч, 200 хуягт машин, 7 хөлөг онгоц, 8 сөнөөгч онгоц, мөн тус бүр 1300 ам.долларын үнэ бүхий 1000 дроныг оролцуулахаар төлөвлөсөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх