etoim.mn
photos/df82tm4btpozau1pqdq4.webp

"Баасан ах"-ын төрсөн өдөр, элдэв янзын тэмдэглэлт баяр гэх мэтчилэн шоудах өдөр бишгүй олон. Шоу болгоныг дагаж явдаг сүүдэр нь архи нэртэй хатуу ундаа. Үүнийг өөрийнхөө хэмжээнээс хэтрүүлэн "бухын доз"-оор хэрэглэвэл маргааш нь үхлээ л гэсэн үг. Архийг хэтрүүлэн хэрэглэж шартах нь нэг төрлийн аймшигт өвчин. 

Шартах гэж юу вэ? Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу синдромыг шарталт гэнэ ээ. Өөрөөр хэлбэл хүний бие нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарлаа гэдгээ толгой өвдөх гэх мэтийн шинж тэмдэгээр хэлж ойлгуулж байгаа хэрэг.

Тэгвэл Америкийн “www.wikihow.com” сайт шарталтыг ялах аргаас нийтэлжээ.

Алхам №1

Архи хэтрүүлэн уусны дараа ихэнх хүмүүс шартдаг. Судалгаагаар шарталтын дараа хүмүүс хоол болон гурилан юм идэх сонирхолгүй болдог бөгөөд шингэн зүйл ихээр уудаг байна. Тэгвэл тавхан минутад шарталтаа ялах аргыг нэрлэж байна. Та шартсан бол “активированнвьй уголь” буюу нүүрсэн эмийг нунтаглаад усанд холиод уугаарай. 5 ширхэг нүүрсэн эмийг 50 грамм усанд хийгээд сайтар найруулаад уу.

Алхам №2

Өргөст хэмх ид. Идэж байхдаа хүйтэн жин хүзүүн дээрээ тавь.

Алхам №3

Шартаж байхдаа бага зэргийн бүлээн ус уугаад дараа нь тал банана ид. Энэ бол шилгэрсэн арга юм.

Алхам №4

Халуун ногоотой хоол болон гаазтай ундаа уухгүй байхыг зөвлөж байна. Тиймээс та нэг аяга хүйтэн ус уугаад, шинэ ногооны салат идээрэй.

Алхам №5

Алимны шүүс мөн усан үзмийн шүүс уух.

Алхам №6

Хүйтэн шүршүүрт орох.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх