etoim.mn
photos/f.fl.jpg

Нийслэл хотод маань цас хаялаж, өвлийн улирлын өнгө төрх хэдийн бүрдэж байна. Хүн бүхний дуртай, хүсэн хүлээдэг "Шинэ жил" болдог учир бид өвлийн улирлыг тэсэн ядан хүлээдэг. Тэгвэл та бүхэнд өвлийн улирлын тухай сонирхолтой, урьд өмнө нь сонсож байгаагүй зүйлсийг хүргэж байна.

1. Нэг өвөлд дор хаяж арвын 24 зэрэгт ширхэг (нэгийн ард 24 тэгтэй тоог монголоор их эвэр дээр хэмээн нэрлэдэг) цас ордог ажээ.

2. Судалгаагаар эрчүүд өвлийн улиралд эмэгтэйчүүдийн зургийг илүү үзэсгэлэнтэй царайтай гэж хардаг, харин биеийг нь зуны улиралд илүү голчлон хардаг гэнэ. 3. Өвлийн улиралд эрчүүд эмэгтэйчүүдийн сэрэл 30 хувиар буурдаг ажээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөл нь дулаахан байхдаа дур тавих магадлал өндөртэй байдаг гэнэ. 4. "Шонофобиа" гэдэг нь цаснаас айх айдсыг хэлдэг байна. 5. Дундаж хэмжээтэй цасан ширхэг үүлнээс цагт 3 км-ийн хурдтай унадаг байна. 6. Нэг удаагийн цасан шуурганаар 39 сая тонн цас ордог байна. 7. Нэг цасан ширхэг маш олон мөсөн талстуудаас бүтдэг учраас цагаан өнгөтэй байдаг ажээ. 8. АНУ-ын Колорадо мужид 1927 онд 24 цаг тасралтгүй цас орсон бөгөөд 2 метр цас тогтжээ. 9. Хамгийн анхны өвлийн олимп 1924 онд Франц улсад зохиогдож байжээ. 10. “Хаан эрвээхэй” нь өвөл болохоор дулаан орон луу нүүдэллэдэг цорын ганц шавжны төрөл юм. 11. Дэлхийн гадаргуун 12 хувь нь цасаар хучигдсан байдаг. 12. Антарктидид 1983 онд цельсийн -123 градус хүрч байжээ. Энэ нь дэлхий дээрх хамгийн хүйтэн тохиолдол юм. 13. Бүх цасан ширхэг 6 талтай талст хэлбэр бүхий байдаг. 14. Орос улсад 1974 онд цельсийн -36 градус хүрсэнээс тухайн үедээ л хамгийн хүйтэн улс гэгдэх болсон байна. Түүний дараа Канад, Монгол, Финлянд, Исланд зэрэг улс ордог ажээ. 15. Ихэнх хосууд өвлийн улиралд салах нь элбэг байдаг байна. Учир нь баярын стресс их, түүнчлэн хүйтний улиралд эрч хүч дундран, сэтгэл санаа ч “хөрдөг” байна. 16. Шинэ жилийн баярын өмнөх хоногуудад эмийн сан, дэлгүүрүүдээр энгийн үеийнхээс 2 дахин их бэлгэвч зарагддаг ажээ. 17. Хятад сарнай нь өвөл дэлбээлдэг ховор цэцэгсийн нэг бөгөөд маш сайхан үнэртэй, өнгө үзэмж тансаг тул гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болдог. 18. Аймшгийн кинонууд ихэнх нь өвлийн улиралтай холбоотой байдаг. “The Thing”, “Alive”, “The Grey” зэрэг киноноос үүнийг харж болно. 19. Өвлийн улиралд ихэнх хүний хоолны дуршил илүү нэмэгддэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх