etoim.mn
photos/77302C44-3984-4CFF-A700-29D64CA8C101_cx2_cy17_cw98_w1023_r1_s.jpg

Болгарын “TVN” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч 30 настай Викториа Маринова бусдын гарт амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлжээ.

Энэхүү аймшигт хэргийн талаарх мэдээллийг орон нутгийн цагдаагийнхан сан бөгөөд Русе хотын Дунай голын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс Викториа Мариновагийн цогцсыг олсон гэж мэдэгджээ. Одоогоор цагдаа нар хавтаст хэрэг нээн мөрдлөг эхлүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын эхний ээлжинд сэтгүүлч бүсгүйн цогцос олдсон цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын камеруудыг шүүж эхэлсэн гэжээ.  

Залуухан сэтгүүлч Викториа Маринова нь Болгарын эрх баригчдын толгойны өвчин болоод байжээ. Учир нь тэрээр мэргэжлийнхээ хувьд хэн хүнээс илүү чадвартай сэтгүүлч бөгөөд цувралаар авлига авсан эрхмүүдийн нэрсийг ард түмэнд ил тодоор зарладаг байжээ.  Түүнийг эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэснийхээ төлөө бусдын гарт амиа алдсанд нь түүний мэргэжил нэгт нөхдүүд нь дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлсэн захидал ар араас нь ирүүлсээр байгаа гэнэ.

Дэлхийн хаана ч эрэн сурвалжлах сэтгүүлчид энэ мэтээр ажлаа хийснийхээ төлөө маш их дарамт шахалтанд өртдөг бөгөөд Европын холбооны орнуудад 2017 оноос хойш дөрвөн сэтгүүлч бусдын гарт амиа алдсан байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх