etoim.mn
photos/854cf67e2332ed3e8ea810174e118032_480.jpg

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хэрэгжилтийн хугацаанд шалгалтын цэгүүдэд нийт 25592 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт явуулж, 113 тарваганы түүхий мах илрүүлэн холбогдох журмын дагуу устгалд оруулж, холбогдогч иргэдийг хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 678 хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд цахилгаан, эрчим хүчний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд зөрчилтэй 3 аж ахуйн нэгжид 1.5 сая төгрөгийн торгууль ногдуулан, 267 гэрлийн шонг таглуулж, ашиглалтын шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабель шугамыг хураасан.

Ил задгай 15 метр кабель шугамыг норм дүрмийн дагуу газарт булуулж, 11 агаарын тулгуурын тэшитгэж, ашиглагдахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгасан. Мөн аюулгүй ажиллагааны санамж, зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн ойр орчим байрлах цахилгаан тоног төхөөрөмжид байршууллаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх