Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p02ntsq0.jpg

Тайландын Ко Пхи Пхи Лех арлын “Маяа” эрэгт холливуудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн 2000 онд тоглосон “Далайн эрэг” киноны зураг авалтыг явагдсаны дараа Тайланд улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ. Одоо Тайландын “Маяа” эрэг жуулчдын зорих дуртай хамгийн сайхан газруудын нэг болсон бөгөөд өдөрт 5000 хүртэлх тооны жуулчин хүлээн авдаг болжээ. Гэвч жуулчдын тоо хэт их нэмэгдсэнтэй холбоодуулан тус эрэг дээрх аялал жуулчлалын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон талаар  тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан албан ёсоор мэдэгдэл гаргасан байна.  

Учир нь жуулчдын тоо хэт их нэмэгдсэний улмаас Маяа эргийн эргэн тойрон дахь шүрний 80 орчим хувь нь сүйрч байгаа бөгөөд “Далайн эрэг маань түр завсарлага авах хэрэгтэй байна. Хэт их ажилласны улмаас үзэсгэлэнт төрх нь алдагдахад хүрээд байна” гэж далай судлаач эрдэмтэд энэ оны эхээр мэдэгдэж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх