etoim.mn
photos/271976.jpg

Алдарт рэппэр дуучид болох Snoop Dogg8 Dr.Dre болон 2Pac нарт цомгоо гаргахад нь тус болж байсан Амеркийн рэп магнат Мэрион Шуг Найт шүүхээс 28 жилийн хорих ял авчээ. Учир нь гурван жилийн өмнө Найт  "Гудамжны дуу хоолой" киноны зураг авалтын үеэр өөрийн машинаараа хоёр хүнийг дайрчээ. Тухайн ослоос болж хохирогчдын нэг  нь газар дээрээ нас барсан бөгөөд нөгөөх нь хүндээр бэртсэн байна. Талийгаачийн үеэл дүү шүүх дээр: Найт өөрийнхөө дайрсан хүнийг яаж байгааг харах ямар нэг оролдлого ч хийлгүй зүгээр л машинаасаа буулгүй суугаал байсан гэдгийг онцлон гомдолтой байгагаагаа илэрхийлжээ. Шүүх түүнийг хүн амины хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан хэрэгт буруутай гэж үзээд 28 жилийн ял оногдуулжээ. Тэрээр 1996 онд рэппер дуучин Тупак Шакурыг буудан хороосон хүмүүсийн машиныг жолоодож явж байжээ. Түүнчлэн рэп магнат Мэрион Шуг Найт нь өмнө нь тэнсэн харгалзах ялтай байж байгаад хэрэг үйлдэн шоронд сууж байсан хэцүүхэн түүхтэй нэгэн. 

Мэрион Шуг Найт нь “Death Row Records” болон “Black Capital Records” зэрэг дуу бичлэгийн компаниудыг байгуулж байсан. Түүний “Death Row Records” студид нь Snoop Dogg, Outlawz, 2Pac болон Dr. Dre зэрэг олны танил эрхмүүд цомгоо бичүүлж байсан юм.

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.42.19]

2018-10-08 14:52:29

2pac-ийг буудан хороосон хүмүүсийн машиныг жолоодож явж байгаагүйэ. 2pac Suge 2 хамт машинаар явж байсан.