Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4371926-744x400.jpg

Өнөө өглөө алга болсон гэж  байсан Интерполын дарга Мэн Хунвэй Хятад улсад саатуулагдсан талаар “South China Morning Post”-д бичсэн байна. Өнгөрсөн сарын 29-ний өдөр Мэн Хунвэй Хятад руу ниссэнээс хойш холбоо барилгүй, алга болсон талаар түүний эхнэр мэдэгдсэний дагуу Францын цагдаагийнхан эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан юм.

Өдгөө 64 настай Мэн Хунвэйг өнгөрсөн долоо хоногт Хятад улсад онгоцоор бууж ирэхэд нь Хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд байцаалт авах зорилгоор саатуулжээ. Харин интерполын тэргүүнийг ямар шалтгаанаар Хятадад шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Мэн Хунвэй 2016 онд Интерполын даргаар томилогдсон бөгөөд 2020 онд түүний бүрэн эрхийн хугацаа нь дуусах юм байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх