etoim.mn
photos/43149270_1743507195778777_2269411735104389120_n.jpg

Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид 2018 онд уран бүтээлийн олз омог арвинтай байжээ.

Тодруулбал тус театрын уран бүтээлчид 2018 оны 03-р сард  Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “ӨНДӨР ГЭГЭЭН” дуулалт жүжгийг тайзны бүтээл болгож үзэгчддээ өргөн барьсан байна.

Харин энэ удаа зохиолч, найруулагч УГЗ Л.Ванганы нэрэмжит театрын уран бүтээлчид Ч.Чадраабалын “Гарын таван хуруу”  зохиолыг тус театрын найруулагч С.Баярсайхан шинэчлэн мюзикл, физикл жүжиг болгон тайзнаа найруулан тавихаар ажилдаа ханцуй шамлан оржээ.

            Хөгжимт жүжгийн театрхан уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ 2018 оны 10-р сард зохион байгуулагдах Эрдэмтэн зохиолч Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл 2018” улсын уралдаанд оролцохоор төлөвлөсөн бөгөөд шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зураач, шилдэг эрэгтэй эмэгтэй гол болон туслах дүрүүдэд өрсөлдөх юм байна.

            “Шилдэг бүтээл 2018” улсын уралдааныг БСШУСЯам, Монголын урлагийн ажилтаны холбооноос 21-н аймгийн театруудыг төвийн бүс, зүүн бүс, баруун бүс гэсэн гурван бүст хуваан зохион байгуулахаар болжээ.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх