etoim.mn
photos/400x225_556791.jpg

Этиоп улсын нийслэл хотын цагдаагийн газрын төлөөлөгчид  Аддис-Абеба хотын төвд цагдаагийн гурван ажилтан амь үрэгдсэн тухай тус албан ёсоор мэдээллэжээ.

Энэхүү хэрэг нь Боле замын дагуух хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд болсон бөгөөд нэгэн согтуу цагдаа гал нээсний улмаас хоёр хамтран зүтгэгчээ буудан хөнөөжээ.

"Тун удалгүй цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн яаралтай хэргийн газарт ирж, ойр орчмыг хяналтандаа яаралтай авсан ба буутай этгээд рүү гал нээж, түүнийг аюулгүй болгосон" гэж телевизийн "Fana” сувгаар цагдаагийн комиссар Жемал Зейнугийн хэлснийг иш татан мэдээлсэн байна. 

Одоогоор гэмт этгээд нь өнгөрсөн онд их сургуулиа төгсөж, Холбооны цагдаагийн газарт ажилд ороод удаагүй шинэхэн цагдаагийн ажилтан байсан гэх цуу яриа тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллэжээ. Мөн энэхүү хэрэгтэй холбогдуулан Боле замыг хэдэн цагийн турш түр хаасан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх