etoim.mn
photos/800x-1.jpg

Өнөө өглөө Японы хойд нутгийн Хоккайдо мужид 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус улсын Цаг уурын газраас мэдээллэжээ.

Тус газар хөдлөлт нь орон нутгийн цагаар өглөөний 8:58 цагийн орчимд болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь 30 километрийн гүнд байжээ. Газар хөдлөлтөнд одоогийн байдлаар хэн нэгэн хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй  бөгөөд одоохондоо цунамийн түгшүүр зарлаагүй байгаа гэнэ.

Японы зам тээврийн яамны мэдээлснээр, Саппоро хотын ойролцоо оршдог “Шинэ Читосэ” нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх