etoim.mn
photos/Famous couples zuw huvilbar.jpg

Эдгээр хосууд нь ХХ зууны түүхэнд хүмүүсийн хов живэнд өртөөгүй, хэвлэл мэдээллийнхний хэл аманд ороогүй, олон сая үеийнхнийхээ дунд жинхэнэ хайр дурлалын үлгэр жишээ, илэрхийлэл болж чадсан юм. Тэд бол хүнд хэцүү байдалд нэг нэгнээ дэмждэг, бие биеэ хүндэтгэдэг жинхэнэ хосууд байсан.

Федерико Феллини ба Жульетта Масина

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Италийн алдарт кино найруулагч Федерико Феллини урлагийн охин тэнгэр гэгддэг жүжигчин Жульетта Масина нар анх танилцаад хоёрхон долоо хоногийн дараа гэрлэж байжээ. Жульетта насан туршдаа нөхрийнхөө туслагч байсан юм. Бурхан тэдэнд хүүхэд заяагаагүй ч тэдний хувьд хүүхэд нь нөхрийнх нь хийсэн кинонууд болсон байна. Нөхрийнхөө санал болгосноор Жульетта түүний кинонд байнга тоглодог бөгөөд нөхөр нь түүний зөвлөгөөг байнга дагадаг байсан юм. Федерико нас барснаар тэдний хайрын түүх 50 жилээр эцэслэгджээ.

Паул Ньюмэн болон Жон Вудворд

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

“Аз жаргалтай гэрлэлт зүгээр бий болдоггүй. Үүнийг бүтээх хэрэгтэй” хэмээн Паул Ньюмэн хуримынхаа өмнө сүйт бүсгүй Жонд зориулан бичиж байжээ. Тэд кино дэлгэцийн түүхэнд хамгийн хүчирхэг хосуудын нэг болж чадсан юм. Ньюмэн Академийн дээд шагнал Оскарыг гардаж авах үеэрээ өөрийн эхнэр Вудвордтой анх танилцаж байжээ. 

Тэдний хүүгийн үхэл, алдар нэр нь унах гээд бүхий л бэрхшээлийг хамтдаа даван туулж чадсан юм. Кино найруулагчид Жоныг кинонд тоглуулахаас татгалзах үед нөхөр Паул нь түүнийхээ тусын тулд энэ мэргэжлийг эзэмшиж эхнэртэйгээ хамт хэд хэдэн кинонд хамт тогложээ. Тэд хамтдаа 50 жилийг өнгөрүүлсэн. Паул амьдралынхаа эцсийн өдөр хүртэл эхнэртээ үнэнч байсан юм.

Любовь Орлова болон Григорий Александр

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

ХХ зууны бас нэгэн продюсер болон жүжигчний харилцаатай байсан Любовь Орлова, Григорий Александров нар анх инээдмийн сэдэвт мюзиклийн зураг авалтын үеэр танилцаж, тэрнээс хойш хэзээ ч салаагүй байна.  Тэдний гэрлэлт Зөвлөлтийн ард түмний хувьд үлгэр жишээ болсон юм. Тэд амьдралынхаа турш бие биенийгээ та гэж харьцдаг байсан. Тэд хамтдаа 42 жилийг ардаа орхисон бөгөөд Александрийг нас барснаас 8 жилийн дараа тэдний тухай баримтат киног хийжээ.

Софиа Лорен ба Карло Понти

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Тэдний хайрын түүх гайхалтай баримлуудыг зохион бүтээгч Пигмалионы домогтой төстэй юм. Карло 22 настай байхдаа анх 16 настай байсан Софиад дурлажээ. Түүнийг гоо үзэсгэлэнгийн тэмцээн дээр анх харж байсан бөгөөд ирээдүйн од гэдгийг хараад шууд мэджээ.

Туршлагатай кино продюсер Карло Софиад бүхнийг зааж, од болох замналд нь хөтөлсөн юм. Софиа үргэлж түүний хажууд байдаг хайрт нөхрийнхөө ачаар Италийн бэлгэ тэмдэг болсон төдийгүй дэлхийн хэмжээний алдартай од болж чадсан юм. Тэд хамтдаа 50 орчим жилийг өнгөрүүлсэн. Карло 2007 онд долоохон сарын дараа болох алтан хуримаасаа өмнө нас барсан юм.

Иман болон Девид Боуи

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Супер модел болон рок хөгжимчин Иман, Девид Боуи нар нь ХХ зууны хамгийн загварлаг хосоор нэрлэгджээ. Тэд анх төрсөн өдрийн үдэшлэг дээр бие биеэ олж харжээ. Тэдний нандин үерхэл үргэлжлэн, 24 жил ханилсны эцэст Дэвид хорт хавдраар өнгөрсөн сард нас баржээ. Түүнийг нас барах үед дэргэд нь хайрт эхнэр болон хүүхдүүд нь байсан нь түүний хувьд хамгийн том аз жаргал нь болжээ.

Майя Плисецкая ба Родион Щедрин

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Авъяаслаг бүжигчин, агуу хөгжмийн зохиолч Майя Плисецкая, Родион Щедрин нар бие биедээ үргэлж урам зориг өгдөг, нэг нэгнээрээ бахархдаг сайхан хосууд юм. Тэдний 50 жилийн ханилалтад ямар нэгэн маргаан, салалт байгаагүй юм. Эхнэр Майя нь 2015 онд нас барсны дараа Родион “Би түүнийг үргэлж өөр гаригаас ирсэн гэж хэлдэг байсан. Тэр магадгүй одоо нисээд ирэх байх” хэмээн ярилцлага өгчээ.

Жефф Бриджес болон Сюзен Гестон

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Тэд Холливуудын хамгийн өв тэгш хосоор тодорсон байна. Жефф, Сюзен нар 40 жилийн өмнө “Rancho Deluxe” киноны зураг авалтын үеэр анх уулзаж байсан бөгөөд Сюзен киноны багийнханд өдрийн хоол зөөж өгч байжээ. Тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, биеийн галбир, элэгсэг зангаараа нөхрөө татжээ.Тэдний аз жаргалтай байдгийн гол нууц нь бие биеэ сайн ойлгодогт байдаг гэж хүмүүс үздэг байна.

Роберт Рождественский ба Алла Киреев

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

ХХ зууны шилдэг яруу найрагч Роберт Рождественский бүхий л амьдралынхаа туршид ганцхан эмэгтэйг хайрласан нь түүний эхнэр Алла Кирвеев байсан юм. Тэд Робертийг 1994 онд насан эцэслэх хүртэл буюу 41 жилийн хамтдаа байсан юм. Хэдийгээр мөнгөний бололцоогүй, нийтийн байранд амьдардаг байсан ч бие биеэ халамжлан аз жаргалтай амьдарч чаджээ. Роберт өдөр бүр эхнэртээ зориулан хайрын шүлгүүдийг зохиодог байсан аж.

Кейт Ричард ба Патти Хансен

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Роллинг Стоне хамтлагийн домогт гитарчин, хар тамхины хэрэгт холбогдож байсан  Кейт Ричард загвар өмсөгч Патти Хансентэй амьдралаа холбосон.Эхнэр Патти нь хорт хавдартай байхад Кейт дуу зориулж байсан нь түүнийг амьд үлдэхэд нь тусалжээ. Паттигийн хэлснээр түүний нөхрийн хайр түүнд тэнхрэх хүчийг өгөөд зогсохгүй амьдрах итгэлийг өгсөн юм гэжээ.

Шон Коннери ба Мишелин Рокбрюн

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Шон Коннери эхнэр Мишелинээрээ үргэлж бахархдаг бөгөөд тэдний хайрын үндэс нь итгэл дээр тогтдог байна. Шоны хэлснээр Мишелин түүнийг хаана явна, хаанаас ирэв гэж хэзээ ч асууж байгаагүй гэжээ.

Голди Хоун ба Курт Рассел

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Тэд бол Холливуудын хүчирхэг хосуудын нэг юм. Тэд гэрлээд аз жаргалтай мөчүүдээ хуваалцсаар хэдийн 30-аад жил болсон байна. Тэд бие биетэйгээ хамт байхдаа хэзээ ч уйдаж байгаагүй ба хайрынх нь гол нууц нь хүндлэл гэж хэлжээ. Тэд гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулаагүй ба хайр сэтгэлд энэ хамаагүй гэж үздэг байна.

Дастин Хоффман ба Лиза Готтсеген

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Холливуудын нэрт жүжигчин Дастин Хоффман өөрийн хуульч Лиза Готтсегентай гэрлэсэн ба 30 гаруй жилийн турш аз жаргалтай амьдарсаар байна. Хачирхалтай нь Дастин Лизаг төрөхөөс өмнө уулзаж байжээ. Учир нь тэрээр Лизагийн эцэг эхийн хурим дээр хөгжимчин хийж байсан аж. Лиза эхийнхээ хэвлийд байхдаа Дастины хөгжим тоглохыг сонсоод түүнд шууд дурласан хэмээн хошигнон хэлдэг байна. Дастин хүнд өвчтэйгөө тэмцэж байгаа ч далайн эрэг дээр бие биеэ тэвэрсэн паппарацуудын дурангаас харахад тэдний хайр романтик байдлаа алдаагүй хэвээр байна.

Адриано Челентано ба Клаудия Мори

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Италийн алдарт хос аль аль нь даруу төлөв зантай ч дэлхийн кино урлагын түүхэнд хамгийн хүчирхэг хосуудын нэг болж чаджээ. Тэд хамтдаа 50 гаруй жилийг үдээд байна. Уг гэр бүл одоо нийгмийн үйл явдал, хэвлэл мэдээллээс хол Миланы ойролцоо тосгонд амьдарч байгаа аж.

Кейт Бланшет ба Эндрю Аптон

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Австралийн нэрт жүжигчин Кейт Бланшет, жүжгийн зохиолч Эндрю Аптон нар 20 жилийн өмнө “The Seagull” тоглолтын бэлтгэлийн үеэр Сиднейн театрт танилцаж байжээ. Эндрю танилцсаныхаа дараа богино хугацаанд эхнэрээ өөрийн болгож чадсан ба жил болоогүй байхад албан ёсоор үерхэлээ зарласан байна. Кейт Эндрюгийн дотоод сэтгэлийн сайн сайхан байдлыг шүтдэг ба энэ нь ч түүнийг аз жаргалтай болгодог байна.

Сара Жессика Паркер болон Мэтью Бродерик

ХХ зууны түүхэн дэх хамгийн хүчирхэг 15 хос

Сара, Мэтью нар Нью Йоркийн үдэшлэг дээр бие биенийгээ олж харан, анхны харцаар дурлаж байжээ. Тэд үл ойлголцох асуудалд бие биеэ ойлгон, нэгэндээ тусалдаг ба жинхэнэ хайр байдаг гэдэгт үргэлж итгэдэг байна. Тэдний гэрлэлт орчин үеийн Холливуудын хамгийн аз жаргалтай, хүчирхэг хосуудын нэг болгожээ. Тэд хүүхдүүдээ өсгөх, киноны гол дүрийг бүтээх зэрэгт бие биедээ үргэлж тусалдаг байна.

Мэдээлэл авсан: Eagle.mn

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх