Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5bb5df1f1838f.jpeg

Өнгөрсөн пүрэв гарагт Камбожийн гадаад хэргийн яамнаас энэ сарын 6-10-нд Камбожийн Ерөнхий сайд Хун Сен Япон улсад ажлын айлчлал хийнэ гэж албан ёсоор мэдэгджээ.

Тухайн мэдэгдэлд “Ерөнхий сайд Меконг-Японы 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, хамтын ажиллагааны ирээдүйн чиглэлийн талаар үг хэлнэ. Түүнчлэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, хоёр талын харилцааны асуудал, бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудын талаар албан ёсны яриа хэлэлцээ хийнэ” гэж тэмдэглэсэн байна.

Камбожийн ерөнхий сайдын айлчлалын багт Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Прак Сокхон болон засаг захиргааны өндөр албан тушаалтнууд төдийгүй мөн тухайн улсын бизнесийн салбарын төлөөлөгчид багтсан гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх