etoim.mn
photos/mg-20170901-a-3-zb-00_00_08_04-e99d99e6ada2001-min.jpg

Цуйван + Сүүтэй цай = Монголын №1 хоол

Шууд л арааны шүлс асгарч байна. Цуйвангийн тухай дуу хүртэл гарсан нь гайхаад байх зүйл биш юм. Цуйван + Сүүтэй цай бол бидний хүүхэд ахуй цагаас идэж өссөн хамгийн сайхан хоол билээ.

Шарталт + Бэлэн гоймон = Хэцүү бэрх өдрийг даван гарах эрч хүч

Зарим өглөө яг л эхний зураг дээрх шиг байдаг. Юу ч хийж чадахгүй, ямар ч арга үгүй мэт санагдах үед гоймон идэхэд тэр дороо сэргэж, буцаад ажилдаа явах эрч хүчтэй болдог шүү дээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг аргуудын нэг бол гарцаагүй энэ билээ.

Шинэ кино + Попкорн = Хүн бүхний дуртай чөлөөт цаг

Шинэхэн кино нээлтээ хийхэд хамгийн түрүүнд гүйн очдог хүн та мөн үү? Халуун попкорн, ундаа бас хамт байх дуртай хүмүүс. Кино үзэх мөч хамгийн сайхан.

П.Орхон + Дасгалжуулагч Ц.Хосбаяр = Ялагдашгүй

Мундаг дасгалжуулагч, чадвартай тамирчин хоёр нийлж эх орныхоо нэрийг өндөрт гаргасаар. 

Английн ханхүү Виллиам + Кэйт = Байж болох хамгийн хайр татам хунтайж

дээд зиндааны, хоёр сайхан хүн хуримлаж, тэдний дундаас жинхэнэ хунтайж төрөх мөч... Үүнийг төгс гэрлэлт, төгс гэр бүл гэхгүй бол өөр юу гэх билээ дээ.

Банштай цай + Бүрхэг, бороотой өдөр = Төгс амралтын өдөр

Гадаа бороо орж эсвэл үүлс бүрхэн байвал өглөө босоод бидний толгойд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл юу билээ? Мэдээж банштай цай. Банштай цайгаа уугаад гэртээ амрах шиг төгс зохицол өөр хаа байх билээ.

Даенерис + Түүний "шидэт" үг = Хамгийн сэтгэл хөдөлгөм мөч

Бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралын гайхалтай мөчүүд бол луу болон тэдний сүр хүчээ харуулж буй хэсэг байдаг билээ. Даенерис өөрийн луунууддаа "Дракарис" гэж хэлэхэд л гайхамшиг тохиох гэж байгааг бүх фенүүд нь мэддэг. Энэ бол хамгийн гайхалтай мөч!

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх