Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0F6990CE-62BE-4A3D-A219-14A60D97B854_w1023_r1_s.jpg

Бразилийн  Ерөнхийлөгчийн сонгууль ирэх  7-ны  ням  гаригт болох гэж байна.  Тус сонгуульд нэр дэвшиж байгаа хэт барууны үзэлтэй үндэсний парламентын гишүүн Жаир Болсонаругийн  рейтинг   өндөр  байна гэсэн судалгаа гарчээ.

Олон нийтийн  дунд  явуулж байгаа санал асуулгын дүнгээр  Социал  либерал намын нэр дэвшигч  Болсонаругийн төлөө сонгогчдын  32  хувь буюу өнгөрсөн сараас хувь илүү иргэд саналаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.  

Түүнчлэн  санал асуулгад оролцогчдын  23 хувь нь  зүүний  Хөдөлмөрчдийн намын нэр дэвшигч  Фернанд Аддадыг дэмжихээ илэрхийлжээ.  Энэ нь 7 хоногийн өмнөхтэй харьцуулахад дэмжигчдийнх нь тоо 2 хувиар өссөн дүн  гэнэ. 

Харин ажиглагчдын үзэж байгаагаар санал  асуулгын дээрх дүн   нэр дэвшигчдийн  хэн нь ч  эхний шатандаа  төрийн тэргүүнээр сонгогдох  50 иас дээш хувийн санал авахааргүй байна гэжээ. Тийм болохоор 2 дахь шатны  сонгууль болох нь тодорхой учраас одооноос бэлдэж эхлэх нь зүйтэй гэж бичиж байна. Ингэснээр хэрэв  эхний шатанд  ялагч  тодрохгүй бол  2 дахь  шатны санал хураалтыг 10-р сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх