etoim.mn
photos/imageso.jpg

“Өчигдөр орой гэнэт цахилгаан тасарч, удалгүй утасны цэнэг дуусаад гэрийнхэнтэйгээ ярьж үзлээ. Манай гэрийнхэн чинь их дажгүй хүмүүс байдаг юм байна” гэдэг онигоо гарсан. Өнөө цагт найман наснаас 80 настай хүртэл бүх хүн гар утас, таблет ашиглан цахим ертөнцөөр цаг, минут тутамд холбогдож байна. Дэгсдүүлж хэлбэл сүүдэр, утас хоёр адилхан болчихжээ.

Лондоны авьяаслаг гэрэл зурагчин Бэйбикэйкс Ромеро бол энгийн биш этгээд зураг авдгаараа алдартай нэгэн. Тэр уран бүтээлээрээ өнөөгийн нийгмийн "өө сэв"-ийг харуулдгаараа онцлогтой. Энэ удаад тэрбээр дээр дурдсан технологийн дэвшил ба хүмүүсийн амьдрал сэдвээр “Дэлхий өөрчлөгдөж байна- Амьд харилцаа хаана байна” төслийг хэрэгжүүлжээ.

Алхам тутамдаа гар утсаа шагайн, найз нөхөд, хайртай хүнээ ч үл хайхран байх хүмүүсийн гэрэл зургуудыг хальснаа буулгасан байна. Түүний гол зорилго нь энэ байдал хүн хоорондын амьд харилцаа, халуун дулаан уур амьсгалыг маш хурдан “устгаж” байгааг харуулах аж. Тэрээр зургуудаа авахдаа их хугацаа зарцуулаагүй байна. Учир нь булан тойроод л утсаа “шатаах” дөхөж буй хүмүүс тааралдаж байжээ.

Ромеро энэ төслийг үзсэн хүмүүс тэр даруй гар утсаа хойш тавьж найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ ярилцаж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээсэй гэж хүсч буйгаа хэлжээ.

1. Автобусанд яваа найзууд

2. Галт тэргэнд яваа хосууд. Өмнө нь хосууд гар гараасаа атгадаг байсан бол өнөөдөр утсаа атгана…

3. Бизнес оройн зоогны үеэр…

4. Гайхалтай болзоо, тийм биш гэж үү?

5. Гэр бүлийн харилцаанд гар утас…

6. Ачигчид амралтынхаа цагаар

7. Болзоо өмнө нь сэтгэл хөдөлгөм байсан, харин одоо?

8. Кафед

9. Ииинтерррнэээт

10. Удаан уулзаагүй найзуудын уулзалт

11. Гэрлэн дохио хүлээж буй найзууд

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх