Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ny-1538507830-3y5fqf747q-snap-image.jpg

BBC агентлаг: Хэдэн жилийн өмнө холливүүдийн олны танил эрхмүүдийн гэрийг ухсан хэсэг хүүхдүүдийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байсан. Тэднийг “THE BLING RING” гэж нэрлээд тэдний талаар кино хүртэл хийж байсан. Гэтэл сүүлийн үед тэдний арга барилтай төстэй байж болзошгүй хулгайн хэргүүд олны анхааралд ороод байсан юм. Хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг нь тодорхойгүй этгээд   АНУ-ын Лос-Анжелес хотод амьдардаг оддын гэрт хулгай хийсэн байна.  Энэхүү хулгайн хэрэгт  цагдаа нар шуурхай ажилаж сэжигтнээр 19 настай Тайресс Уиллиамс гэгч залууг орон байрны хулгайн дөрвөн хэрэгт буруутгаж байгаа гэж Лос-Анжелес тойргийн дүүргийн шүүх мэдэгджээ.

Одоогоор сэжигтнийг буруутгаж байгаа бүх хэрэгт холбогдолтой нь тогтоогдвол түүнд 10 жил шоронд хорих ял ногдуулахаар төлөвлөжээ.

Хулгайд эд зүйлсээ алдсан олны танил  хүмүүсийн дунд дуучин Рианна, Маттиу Тота, Мэтт Покора, бейсболын тамирчин Ясиль Пуиг болон америкийн хөл бөмбөгч Роберт Вудс нар байсан бөгөөд тухайн хулгайн хэргүүд энэ оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 27-ны хооронд гарчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх