etoim.mn
photos/images (2).jpg

Өглөөний кофегоо уусан уу? Хараахан амжаагүй байгаа бол анхилам үнэртэй кофеныхоо ач тусыг нь бодоод амтархан уугаарай. Энэ өдрийн ажил үйлсэд тань амжилт хүсье.

  1. Өглөө өлөн байх үедээ хар кофе уух нь жингээ барих нэг арга болдог гэнэ. Учир нь өглөөний кофе таны өтгөнийг сайн гадагшлуулж үйлчилдэг байна шүү.
  2. Хоол идэх дуршлаа бууруулахад тань кофе тусалдаг ажээ. Хоолны дэглэм барьж байх үед тань хоол идмээр санагдвал нэг аяга кофе уучихад өл дардаг гэнэ.
  3. Кофены найрлаганд ордог зарим бодис хүний биед үүссэн өөх тослогийн зүйлийг задраадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. 
  4. Өглөө нойрмоглосон үед, үдэш оройгоор ажил ихтэй үед нэг аяга кофе сэргээш болж өгдөг шүү. Ийм нөхцөлд алжаалаа түрхэн зуур гаргаж, ажлын чадвараа дээшлүүлэх нь хэн бүхэнд ач тустай байдаг билээ.
  5. Хотын аль ч бүсэд утаа униар ихтэй тул өдөрт нэг аяга кофе уучихад гэмгүй байдаг ажээ. Учир нь кофе орчны бохирдлоос хамгаалдаг гэнэ.
  6. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг байна.
  7. Кофенд агуулагддаг антиоксидант нь хорт хавдар тусахаас сэргийлдэг гэнэ.
  8. Цэвэр байгалийн, түргэн уусдаг кофе нь 60-аас дээш насны хүмүүст илүү тустай, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг болох нь тогтоогдсон байна.
  9. Кофе элэг хамгаалж, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэнэ.
  10. Кофе хүний цусан дахь сахарын хэмжээг багасгадаг бөгөөд үүгээр сахарын ачааллыг эсэргүүцэх хүчин болдог ажээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх