etoim.mn
photos/CTDK17RUwAEYuH1.jpg

Хоногт 24 000 шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэх байгууламж Орхон аймаг ашиглалтад орох гэж байна. Монгол, Францын Засгийн газар 2008 оны зургаадугаар сард тус аймгийн төвд шинэ цэвэрлэх байгууламж барихаар гэрээ байгуулсан аж.  Барилгын ажил нь 2013 онд эхэлж 10 гаруй жил “дуншсан”-ы эцэст тус цэвэрлэх байгууламжийг барьж дуусгасан байна.

Шинэ байгууламж хоногт  24 000 шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүрэн автомат үйл ажиллагаатайн дээр лаг боловсруулах дамжлагатай. Францаас бүх тоног төхөөрөмжийг нь нийлүүлж, манай улс барилгын ажлыг нь хариуцжээ. Гэрээ ёсоор бол гурван жилийн өмнө ашиглалтад оруулах ёстой байсан ч Монголын талын санхүүжилт саатсанаас өдий хүртэл сунжирчээ. Барилгын ажлыг “Ар дааган”, “Байгууламж” компанийнхан гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгыг франц мэргэжилтнүүд хариуцжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх