etoim.mn
photos/oyu_4613004761.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалын талаарх зарим зүйлийг мэдээллээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад яаж угаах вэ гээд явж байсан. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул байсан. Талийгаачийн асуудал ганц нэг шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд Дорждагвад бид эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө өө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай.  Төрсөн хүү 21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Машины тоо ч бүр замбараагаа алдсан. Албан тушаал авах гэж санаархаж байсан Дорждагва гэхэд л ХОМ-д мэдүүлээгүй “Лотус” гэж байдаг юм байна. Газрын даргын албан тушаал руу ингэж их тэмүүлж байсан байгаа юм. Дорждагва нь эхнэрийнхээ нэр дээр “Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулаад тендер авч байсан. Зам тээврийн яаманд бугшсан байгаа сайдаас үл хамаарах асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болчихсон байна. Бичлэгүүд алга болсон нь ар талдаа албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байна. Ар талд нь дөрвөн бүлтийсэн хүүхэд үлдлээ. Шүүх засаглал гэж байдаг юм уу. Үхсэн хүний хохь болоод үлдэх ёстой юмуу”. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх