etoim.mn
photos/084b6ef94acae9885e76282b0f976d59.jpg

Эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх зүйлсийн нэг нь яахын аргагүй цэвэрхэн засч янзалсан хумс билээ. Харин таны хумс удаан ургаж, ургасан байлаа ч амархан хугарч, төвөгтэй байна уу? Хэрэв тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хумсыг бат бөх болгож, хурдан ургуулах аргыг танилцуулахаар бэлтгэлээ. 

1Хумсаа бат бөх болгох хялбар арга

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маникюрт очиж, хамаг мөнгөө өгч, хиймэл хумс хийлгэх болсон. Мэдээж энэ нь хумсыг үнэхээр гайхалтай харагдуулах боловч, хумсыг гэмтээж, хэврэг болгох гэмтэй билээ. Тэгвэл та яагаад гэртээ хумсаа арчилж, ургуулан, өөрөө будаж болохгүй гэж? Энэ нь таны цаг зав болон мөнгийг хэмнэх төдийгүй хумсыг эрүүл, бат бөх болгоно. 

 

2Хэрхэн хумсыг хурдан ургуулах вэ?

Хэрэг болох зүйлс:

  • Хатаасан алтан товч цэцэг - 1 халбага
  • Хатаасан алтан цэгцүүхэй - 1 халбага
  • Даливсын үндэс - 1 халбага
  • Хатаасан таван салаа - 1 халбага
  • Ус - 1 литр

Бэлтгэх арга:

  • Бүх орцыг нэгтгэж, буцалсан усанд хийнэ. Үүнийгээ нэг цаг таглаж тавиарай.
  • Товлосон цаг болоход савтай цэцэгсийн усаа том саванд сольж хийнэ.

Бэлэн болсон анхилам цэцэгстэй усандаа гараа дүрж, 30 минут байлгаарай. Дараа нь гараа хатааж, чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Та тус аргыг долоо хоногт 4 удаа хэрэглэж, хумсаа хурдан ургуулахын зэрэгцээ бат бөх болгоорой. Ердөө долоо хоногийн дараа гэхэд үр дүнгээ үзүүлэх болно.

Мөн хумс нь витамин, амин дэм дутагдсан үед хэврэг болж, амархан гэмтдэг байна. Тиймээс хумсаа бат бөх болгохын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, нэмэлт амин дэмийг ч мөн хэрэглээрэй. Хумсанд тустай хэмээгддэг А, Е, С витамин, кальци, иод, зэс зэргийг өндөг, элэг, жимс зэргээс авч, биедээ хуримтлуулж болох юм. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх