Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p04h5n1h.png

Фэйсбүүкийн эккаунтаа устгахаар шийдсэн бол таны шийдвэр тийм хурдан гүйцэлдэхгүй болжээ. Саяхнаас тус сүлжээнд устгасан эккаунт бүрэн арилахад зарцуулдаг хугацаа хоёр дахин нэмэгдсэн байна. Өмнө нь хэрэглэгч эккаунтаа устгах хүсэлт гаргахад идэвхгүй болдог ч хандах боломж нь нээлттэйгээр 14 хонодог байсан юм.

Энэ хугацааг “grace period” гэж нэрлэдэг бөгөөд бүрэн устахаас нь өмнө хэрэглэгчдэд шийдвэрээ өөрчлөх боломж олгох зорилготой.

Тэгвэл саяхнаас энэ хугацаа 30 хоног болж уртассаныг мэргэжилтнүүд илрүүлжээ.

Фэйсбүүк компани ийм өөрчлөлт хийснээ баталж, ингэх нь хүмүүст шийдвэр гаргахаасаа өмнө илүү их мэдээлэл авч, сайтар бодох хугацаа өгөх зорилготой гэж тайлбарласан байна.

Сүүлийн жил гаруй хугацаанд Фэйсбүүкийг тойрсон сөрөг мэдээлэл ихээр тарж, хүмүүс тус сүлжээнээс гарах оролдлого нэмэгдсэн нь ингэхэд хүргэсэн байх гэж ажиглагчид дүгнэжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компани 50 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хакеруудад алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тарсан. Үүнээс зургаан сарын өмнө Кэмбриж Аналитика компанид мөн олон сая хүний мэдээллийг алдсан тухай дуулиан тарж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх