etoim.mn
photos/05-23-SE-3-1024x768@2x.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан сургалтын цамхагийг шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Сургалтын цамхагтай болсноор гамшигтай тэмцэх бэлтгэл бэлэн байдлаа хангах дадлага сургуулилт хийх, алба хаагчид Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэх, шинэ залуу тамирчдыг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх