etoim.mn
photos/fan-bingbing-feature-091618.jpg

Хятадын кино од Фан Бинбинийг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, өндөр торгууль ноогдуулсан талаар өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл жүжигчин бүсгүй болон түүний харъяалагддаг агентлагийг нийт 883 сая юань буюу 129 сая ам.долларын торгууль ноогдуулсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Жүжигчин бүсгүй сар орчмын өмнөөс олны өмнө гарахаа больсон ба олон нийт болон шүтэн бишрэгчид нь түүнийг БАРИВЧЛАГДСАН хэмээн таамаглаж буй юм.

Тэрбээр мөн нийгмийн сүлжээгээ огт ашиглахгүй байгаа билээ. Татварын Ерөнхий газрын шалгалтаар Бинбин 255 сая юанийн татвараас зугтсан нь тогтоогджээ.

Өдгөө 37 настай жүжигчнийг энэ ондоо багтаан торгуулиа төлбөл түүний эсрэг гэсэн нөхцлийг албаныхан тавьсан аж. Тэрбээр кинондоо тоглохдоо “А”, “В” гэсэн хоёр гэрээ байгуулж хамгийн бага нэгжтэй гэрээгээ татварын албанд тайлагнадаг байжээ.

Бинбин хятад киноноос гадна холливуудын “X-Men” болон “Iron Man” кинонд тоглосон юм. Тэрбээр 2017 онд Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчнээр нэрлэгдсэн ба жилийн орлого нь 300 сая юань гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх