Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6c71b_geng_shuang_x974.jpg

Хятдын Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн асуудал эрхэлсэн газраас улс орны хууль тогтоомжийг зөрчиж байгаа, үзэл сурталд нийцэхгүй, мөн иргэдийн бие махбод болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй радио, телевизийн зар сурталчилгаатай тэмцэх гурван сарын кампанит ажлыг Хятадын эрх баригчид эхлүүлсэн талаар албан ёсоор мэдэгджээ. Мөн “Цаашид телевиз, радиогоор цацагдаж байгаа зар сурталчилгааг стандартчилах, телевиз, радиогийн зар сурталчилгааны эерэг үүргийг хөгжүүлэх зорилгоор холбогдох контентыг зохицуулаж шаардлагатай ажлуудыг есдүгээр сарын 30-наас он дуустал явуулахаар болсон байна.

Хятадын Засгийн газрын удирдлагууд эхний ээлжинд санаатайгаар төөрөгдүүлсэн, бүдүүлэг агуулгатай, мөн тогтоосон хугацааг хэтрүүлсэн зар сурталчилгаанд анхаарлаа хандуулах гэнэ. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдийн бие махбод, сэтгэлзүйд хор учруулахуйц зар сурталчилгааг онцгойлон сайтар шалгахаар болжээ. Эдгээрээс гадна, эм хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, сансрын хэрэгсэл, эрүүл хоололтын хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, үзэгчдэд их хэмжээний орлого амлаж, төөрөгдөлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын болон санхүүгийн төслүүдийн зар сурталчилгаанд онцгой анхаарал хандуулах юм байна.

Засгийн газраас хэрэв иргэн, аж ахуйн нэгжүүд тогтоосон заалтуудыг  биелүүлээгүй тохиолдолд тухайн асуудлын хүнд хөнгөнөөс шалтгаалан хатуухан шийтгэл онуугдуулахаас гадна зарим тохиолдолд торгууль оногдуулна гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх