etoim.mn
photos/ec3573f0394c8b62772562a4d60b37e9.jpg

Эрэгтэй хүнийг та анхаарал муутай гэж боддог уу? Тэгвэл эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг дүгнэхдээ зөвхөн цээжний хэсэгт анхаарал хандуулагггүй юм. Та тэднийг ямар зүйлст анхаарал хандуулдагийг хараад гайхах болно.

 

1. Нүд

Нүд бол хамгийн эхэнд эрэгтэй хүнтэй танилцахад татдаг зүйл. Хэлбэр, өнгө, харц – энэ бүгд гох мэт эрэгтэй хүнийг өөрт татаж, түүний ард юу нуугдаж байгааг мэдэхийг шаарддаг.

 

2. Шүд

Эмэгтэй хүний инээмсэглэл эрэгтэй хүнийг соронз мэт татах чадвартай. Эрэгтэй хүмүүс зураг дээр эмэгтэй хүний “цорвойсон уруулыг” биш харин инээмсэглэсэн байхыг харахыг хүсдэг гэжээ. Тиймээс өөрийн инээмсэглэл, шүдэндээ анхаарал хандуулж байх хэрэгтэй.

 

3. Үс

Нуулгүй хэлэхэд эрэгтэй хүмүүс эрүүл, өтгөн үсэнд дуртай байдаг. Та шар үстэй юу, бор үстэй юу гэдэг нь огт хамаагүй. Хамгийн гол нь таны үсний засалт танд тохирсон байх нь чухал.

 

4. Арьс

Арьс гялалзсан, толигор байхын тулд та сэтгүүлийн загвар өмсөгч шиг байх ёсгүй. Хамгийн гол нь эрэгтэй хүн нүүрэндээ юу ч хэрэглэдэггүй болон нүүрээ арчилж, бүхий л зүйлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн ялгааг олж харж чаддаг. Эмэгтэйчүүд та бүхэнд гэж зөвлөхөд гоё, сайхан арьсны нууц бол – цэвэрлэх, чийгшүүлэх, тэжээл өгөх юм.

 

5. Хувцас

Эрэгтэй хүн бүрийн хажууд эрээ цээргүй, бүдүүлэг хувцасласан биш харин цэвэрхэн, өөрт тохирсон хувцас өмссөн эмэгтэй байхад дуртай. Тэднийг ихэнхидээ эмэгтэйлэг хувцаслалт илүү татдаг. 

 

6. Нуруу

Тэгш, цэх нуруу нь эмэгтэй хүний өөртөө итгэлтэй байдал, зорилготойг илтгэдэг. Харин амьдрал дээр өөрийгөө зөв авч явж буй эмэгтэй хүнийг эрэгтэй хүмүүс өндрөөр үнэлдэг.

 

7. Уруул

Мэрилин Монро, Анжелина Жоли, Меган Фокс нарын сэтгэл татам нууцын нэг бол уруул. Мэдээж тэдэн шиг хэмжээний уруултай байх албалтай биш. Эрэгтэй хүмүүс уруулаа будаагүй эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Учир нь будаагүй уруул гоё харагддаг бөгөөд будсан уруул дээр хэн ч үнсэхийг хүсдэггүй.

 

8. Бүжиг

Бид хэн ч хараагүй мэт бүжиглэх ёстой. Мэдээж бүжиглэхдээ буга шиг бүжиглэж огт болохгүй гэдгийг сана.

 

9. Алхаа

Таны алхаа бусдыг гайхшруулахын тулд багахан загварыг алхаа, өөртөө итгэлтэй байдал нэмэхэд хангалттай. 

 

10. Цүнх

Эмэгтэй хүний цүнхнээс ямар хүн бэ гэдгийг тодорхойлж болно. Та том цүнх барьж байна уу эсвэл өөрт эвтэйхэн, авсаархан цүнх барьж байна уу гэдгээс бүх зүйл тодорхой харагдана.

 

11. Хуруу

Арчилдаг гар арчилдаггүй гарны хооронд маш том ялгаа бий. Та хэрэв гар, хуруугаа арчилдаггүй бол яг одооноос гар, хумсандаа анхаарал хандуулаарай.

 

12. Хоолой

Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний хоолойнд дуртай. Ялангуяа тэд инээж байхад хамгийн ихээр татагддаг. Мэдээж өөрийн хоолойгоо засах хэрэггүй. Хоолойны өнгө аясыг засаж, илүү гоёмсог болгоход тусалдаг зүйл бол уянгын дуу дуулах юм.

 

13. Тааз

Эрэгтэй хүмүүс галбирлаг эмэгтэйчүүдэд дуртай. Тэд тааз томтой эмэгтэй хүнийг эрүүл хүүхэд төрүүлж өгч чадна хэмээн хардаг.

 

14. Хөмсөг

Өнөө үед хөмсөгний жинхэнэ хувьсгал болж байна. Хөмсөгний будалт, хэлбэр зэрэг нь байгалийн төгс байдалруу илүү ихээр ойртож байгаа бөгөөд энэ нь эрчүүдэд илүү ихээр таалагдаж байгаа юм. 

Та эдгээр зөвлөгөөнүүдийг өөрт хадгалаад аваарай. Эрэгтэй хүн танд юу ч хэлээгүй хэдий ч бүгдийг анзаарсан байдаг юм!

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх