etoim.mn
photos/XTOGPILYWRHYDMKXEAZY7R7A5E.jpg

Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис сэтгүүлчдэд Туркийн “Ардын хамгаалалтын нэгжийн босогч”-дын хяналтад байгаа газар нутгийг чөлөөлөх ажиллагааг АНУ, Турк хамтран явуулж байна гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ мэдэгдэл биелэлээ олжээ. Тэрээр үргэлжлүүлэн бидний хамтарсан эргүүл одоогоор хараахан эхлэх болоогүй ч сургалтын техник, төхөөрөмж Туркт хэдийн очсон гэж байжээ.

Харин хэдхэн хоногийн өмнө Турк улсын батлан хамгаалах яамнаас АНУлстай хамтран Сирийн Манбиж хотод эргүүлийн ажллагаанд оролцох цэргүүдийг цэргүүдийг сургах АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид Туркт ирсэн талаар мэдэгдэв. Мөн тус сургалт дууссаны дараа шууд хамтарсан эргүүлийн ажлыг  эхлүүлэх болсныг мэдэгдэлдээ дурджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх