Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2017-02-11_01-55-18__fe41df88-efe3-11e6-812e-061375ee5e1b.jpg

Британийн эрдэмтдийн таамаглалаар дэлхий гадарга дээрээс идэж болох бүхий л зүйлс устгаж үгүй болж, хүн төрөлхтөн хүний махан хүнстэн болчихвол гуравхан жилийн дараа мөхнө гэжээ. Энэ талаар “Journal of Physics Special Topics” сэтгүүлд нийтэлжээ.

“Өнөөдөр дэлхий дээр 7,6 тэрбум гаруй хүн аж төрж байна. Тиймээс бид дэлхий гадаргаас хүнсний зүйлс үгүй болж, дэлхийн хямрал тохиовол юу болох вэ гэдгийг бодолцож үзсэн. Хүн төрөлхтөн зөвхөн өөрийн төрөлтнийхөө махаар хоолловол хэр удаан тэсэх бол” хэмээн судалгаанд оролцсон Лестерийн их сургуулийн эрдэмтэд Холли Грэм тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд Европын анхны хүмүүс дайснуудынхаа махаар хооллодог байсныг батлах олон ч нотолгоог олсон юм. Одоохондоо энэ асуудал маргаантай хэвээр байна. Энэ үзлийг эсэргүүцэгчид илэрсэн хүмүүсийн хүүр эвдэрч гэмтсэн нь ямар нэгэн өргөл ёслолтой холбоотой байж магадгүй гэжээ.

Түүнчлэн эрдэмтэд хүний махан хүнс энергийн хувьд ашиггүй гэж тогтоожээ. Арслан заан, эсвэл томоохон амьтдын бие хүмүүсийнхээс ч илүү илчлэгтэй махтай. Тиймээс хувьслын явцад каннибал буюу хүний махан хүнс мөхөж, энгийн мах идэгчид болсон гэнэ.

Британийн эрдэмтдийн тооцоолсноор нэг хүний бие ойролцоогоор 125 мянган ккал илчлэгтэй. Энэ нь 50 хүнийг нэг хоногийн турш хангахад хүрэлцэх илчлэг юм. Тэгэхээр “хямрал” эхэлсэн эхний өдрийн дараа хүн төрөлхтний 1/50 хувь нь үхэх бол хоёр дахь өдөр нь амьд гарсан хүмүүсийн 1/50 нь үлдэнэ гэсэн үг. Энэ маягаар явсаар 1149 өдрийн дараа хүн төрөлхтөн мөхөж үгүй болох юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх