Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/nasa3.jpg

Сансрын гүнд аялахад хүний биед ямар өөрчлөлт гарахыг АНУ-ын үндэсний сансар судлалын агентлагийн захиалгаар хэсэг эрдэмтэд судалж, дүгнэлт гаргажээ.

Энэхүү дүгнэлтээр хүн төрөлхтөн Ангараг гараг руу болон бусад алс холын аялалыг хийх болоогүй байгааг тогтоосон байна. Эрдэмтэд хүн төрөлхтний алс холын аялалд тохиолдох сансрын цацраг туяагаар хулганыг бөмбөгдөхөд хоол боловсруулах эрхтэн нь устаж, ажиллагаагүй болжээ.

Тухайлбал дэлхийд түгээмэл байдаг массгүй фотонууд, сансрын уудамд оршдог бага масстай протонуудтай харьцуулахад их масстай хүнд ионууд нь хүний гэдэс доторт ноцтой хохирол учруулж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.

Өнөөдрийн сансрын хөлгийн гадна талыг бүрэх технологи нь сансрын нисэгчдийг хүнд ионы урсгалаас бүрэн хамгаалж дийлэхгүй, үүнээс хамгаалах эм, бэлдмэл ч гараагүй байгааг тайланд дурджээ.

“Саранд хүрэх гэх мэт богино зайн аялалд ийм хэмжээний эрсдэл тохиолдох магадлал бага. Харин Ангараг болон бусад сансрын гүний урт аялалууд ноцтой аюул дагуулж байна” хэмээн судалгааг ахалсан Жоржтауны их сургуулийн анагаах ухааны төвийн ахлах судлаач Камал Датта тайлбарлажээ.

Хүний ходоод гэдэсний хамгийн дээд давхарга 3-5 хоног тутамд шинэ эд эсээр сэлбэгдэж байдаг гэнэ. Харин сансрын гүний урт аялалын үеэр энэ үйл явц тасалдаж, улмаар шим тэжээлийг шингээх боломжгүй болсноор хорт хавдар үүсэх нөхцөл бүрдэнэ гэж дүгнэжээ.

Лабораторид хулгана дээр туршихдаа маш бага хэмжээний цацраг туяа ашигласан бол бодит аялалд үүнээс ч илүү хор хөнөөл тохиолдохоор байгаа гэнэ.

Мөн энэ туршилтаар амин чухал эрхтнүүдэд үзүүлэх нөлөөг зөвхөн судалсан бөгөөд бусад эрхтнүүдэд ямар хэмжээний эрсдэл учруулахыг үргэлжлүүлэн туршихаар болсон байна.

Эх сурвалж: IKON.MN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх