etoim.mn
photos/Drinks_Coffee_Cookies_437737.jpg

1.  АМЕРИКИЙН ГАВАЙ МУЖ НЬ АМЕРИКДАА ЦОРЫН ГАНЦ КОФЕ ТАРЬДАГ БҮС ЮМ. 

Кофе экваторын цаг агаарт илүү сайн ургадаг тул Америк-д тарьж ургуулах боломжгүй боловч Гавайн цаг агаар илүү тохиромжтой гэнэ.

2.  КОФЕ БОЛ ЖИМС ЮМ.

Кофены үр нь жимсэн дотор байдаг үр юм .  Заримдаа кофены жимсийг “кофены интоор” гэж нэрлэдэг

3.  ТУРК УЛСЫН ХУУЧИН ХУУЛИНД ХЭРВЭЭ НӨХӨР НЬ ЭХНЭРИЙНХЭЭ КОФЕНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДААГҮЙ БОЛ ЭХНЭР НЬ САЛДАГ БАЙСАН БАЙНА.

“Үхэл эсвэл муу чанарын кофеноос болж салхуу?” Энэ бол яах аргагүй хачин шаардлага, гэхдээ бодоод үзхээр чанартай кофе ууснаар гэрлэлтэнд илүү аз жаргал авчирах байх :)         

4.  БРАЗИЛ УЛС БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ КОФЕ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЮМ.

2011 оны байдлаар Бразил улс дэлхийн кофены үйлдвэрлэлтийн 3-т буюу Колумби, Вьетнам улсуудын үйлдвэрлэлтийг нийлсэн хэмжээг бараг 2 дахин их үйлдвэрлэдэг байна. Мөн Бразил улс нь арабика ба робуста гэдэг 2 төрлийн сортыг тарьдаг цөөхөн орнуудын нэг нь юм. Тиймээс Бразил улс бөөний кофе борлуултаараа дээгүүр жагсдаг байна.     

5.  ТА ӨГЛӨӨ СЭРЭНГҮҮТЭЭ КОФЕ УУХ ХЭРЭГГҮЙ.

Хүний бие байгалиасаа гортисол гэдэг даавар ялгаруулж биднийг сэргэг сэрэмжтэй байлгадаг байна. Даавар нь тухайн хүний хоногийн хэмнэлээс хамаарч ялгардаг байна. Хэрвээ та өглөө босоод шууд кофе уудаг бол тэр хэв маягаа өөрчилж гортисол даавар тань ялгарсаны дараа уувал кафейн тань хоосон хэрэгцээгүй үрэгдэхгүй байх нь.

6.  КОФЕ ХҮНИЙГ ИЛҮҮ УРТ НАСЛУУЛЖ, ЭРҮҮЛ АМЬДРАХАД ТУС БОЛЖ ЧАДНА.

Үхэх эрсдэлийг 12 – 13 жилээр багасгана. Кофе их хэмжээний антиоксидант агуулдаг нь хүний  бие чөлөөт радикалуудын эсрэг тэмцэхэ тусалдаг байна. Үр дүн нь: кофе уудаг хүмүүс Паркинсонс өвчин буюу төв мэдрэлийн эмгэг өвчин, сахарны 2 бүлэг, зүрхний өвчинөөр өвчлөх эрсдэл нь багасдаг байна.

7.   КОФЕ ХҮНД ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ ШИМ ТЭЖЭЭЛ АГУУЛДАГ.

Нэг аяга кофе 11% витамин В2, 6% витамин В5, 3% мангаан ба кали, 2% магни ба  витамин В3 тус тус агуулдаг байна.

8.   КОФЕ УУСНААР ТА ӨӨХӨӨ ХАЙЛУУЛЖ ШАТААЖ БОЛНО.

Судалгаагаар кафейн ууснаар таны бодисын солилцоо  3 – 11% аар ихэсдэг. Энэ нь өөхийг хайлуулдаг цөөхөн хэдхэн бодисын нэг юм.

9.   ДЭЛХИЙН БҮХ КОФЕ УРГАДАГ ГАЗРУУД "КОФЕ БҮС" ГЭДЭГ ХЭСЭГТ ОРДОГ.

Кофе Бүс нь кофе ургахад хэрэгтэй нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутагуудыг агуулдаг.  Кофе ургуулахад мэдээж дулаан уур амьсгал, нарны туяа их хэрэгтэй болхоор, энэхүү бүс нь бас халуун орны амралтын газар нутгыг илэрхийлж болох юм.

10.   МӨСТЭЙ КОФЕ ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙДАГ.

Хуванцар аяга, соруулнаас эхлээд 2 дахин их кофе орох хүртэл мөстэй кофег хийхэд материал  болон орц илүү ордог.

11.   КАФЕЙН БОЛ ҮНЭНДЭЭ ТАЛСТ ЮМ.

Кофе уусны дараа мэдэрдэг  мэдрэмж бол үнэндээ 0.0407мм хэмжээтэй кафейн талстууд шингэж байгаа мэдрэмж юм. Тийм жижигхэн мөртлөө тийм их эрч хүчийг өгдөг.

12.  КАФЕЙН ХУРДАН ҮЙЛЧИЛДЭГ. 

Кофе уугаад 10- хан минутын дараа гэхэд л  кафейныг мэдэрнэ.

13.  КОФЕ ЭЛГЭНД САЙН. 

Өдөрт 4 аяга кофе уудаг хүмүүс элэгний хатуурал ба циррозтой болох эрсдэлээс 80% аар багасдаг.

14.  АНГЛИ УЛСАД КОФЕНЫ ГАЗРУУДЫГ ХОРИГЛОЖ БАЙЖЭЭ.

1675 онд Хоёрдугаар Чарлес хаан кофены газруудыг хориглож хаасан байна. Учир нь тэрээр хүмүүс тиймэрхүү газаруудад өөрийх нь эсрэг хуувилдаан зохион байгуулах уулзалтаа хийдэг гэдэгт итгэдэг байв.

15.   КАФЕЙН ТАНЫ ДАСГАЛ ХИЙХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛДАГ.

Кофе дасгал хийхээсээ өмнө ууснаар  таны адреналины хэмжээг ихэсгэж, өөхны эд эсний хүчилийг ялгаруулж дасгал хийх чадварыг сайжруулдаг байна.

16.   ФРАНЦИЙН ГҮН УХААНТАН ВОЛТАЙР ӨДӨРТ 50 АЯГА КОФЕ УУДАГ ГЭЖ ХЭЛСЭН БАЙДАГ ГЭНЭ. 

Өдөрт тийм их хэмжээний кофе уудаг гэсэн нотолгоо байхгүй ч гэсэн нэг бол маш бага хэмжээний аягаар эсвэл шингэлсэн кофе уудаг байсан байх.

17.    КОФЕГ ТОГТМОЛ УУДАГ ХҮМҮҮС ХӨГШРӨХДӨӨ ТАРХИНЫ ОЙ САНАМЖАА АЛДАХ НЬ БАГА БАЙДАГ ГЭНЭ. 

Өдөрт 3 -5 аяга кофе уух нь энгийн хэрэглээ гэж үздэг. Кофе хүний тархиаг сэргэг байлгадаг тул ой санамжаа алдах  гэсэн өвчинийг авах хувь нь буудраг гэсэн үзүүлэлтийг 2009 онд судлаачид хийсэн байна.

18.    ЖОРЖ ВАШИНГТОН НАЙРУУЛДАГ КОФЕГ ЗОХИОН БҮТЭЭСЭН. 

Бидний мэддэг Америкийн ерөнхийлөгч асан биш. Бельги/ Америк гаралтай кохион бүтээгч Жорж Вашингтон 1906 онд найруулдаг кофе зохиосон байна.  Анхны сурталчилгаа нь гарахдаа найруулдаг кофег илүү эрүүл, илүү кафейнтэй гэж сурталчилдаг байсан нь худал байсан юм. Зүгээр л шинэлэг гэдгээрээ л танигдсан, яагаад гэвэл маш муухай амттай байсан байна. Одоо үед л амт нь ууж болох хэмжээнд сайжирсан.

19.   КОФЕ АНХ УУХ УНД БИШ ХАРИН ХООЛ БАЙСАН. 

Анхны Африкийн омог кофег хэрэглэхдээ одооны бид нарын мэддэг амтай уух унд биш харин кофены үрийг тостой хольж “эрч хүчний бөмбөг” хийж иддэг байсан байна.

20.   ДЭЛХИЙН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ 2 УУХ УНД БОЛ УС БА КОФЕ ЮМ.

Кофе дэлхийн ихэнх орнуудын соёлын үндсэн хэсэг нь болсон үед кофег биеэнд муу гэх нь маш том эндүүрэл юм. Кофе уух нь эрүүл амьдралын хэв маяг мөн.

21.   КОФЕ БОЛ ҮНДСЭН ГОЛ БАРАА ЮМ.    

Кофе дэлхийд 2 – т ордог бараа бүтээгдэхүүн юм, газрын тосны дараа ордог.  Хөгжиж буй орнуудад кофены хэрэглээ ашигтай байдаг нь:  кофе тариалангын 90% нь хөгжиж буй улсуудад, харин кофены хэрэглээ нь хөгжсөн улсуудад байдаг байна.

22.   ХАМГИЙН АНХНЫ ВЭБКАМЕР НЬ КОФЕ ДУУССАН ЭСЭХИЙГ ХЯНАХАД ЗОРИУЛАГДАЖ БҮТЭЭГДСЭН БАЙНА. 

Сонин сонсогдож байгаач,  1991 – 2001 он хүртэл Камбриж Их Сургуулийн компьютер судлалын хэлтэсийн хүмүүс өөрсдийн компьютерийн суудлаасаа кофе дууссан эсхийг харахын тулд зохиосон байна. Хэрвээ дууссан байвал хоосон алхахгүйн тулд гэнэ.

23.   АМЕРИК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ТЕОДОР РОУСВИЛТ 907кг КОФЕ УУСАН

Энэ бол хэтрүүлэг биш,  өдөрт 4 литр кофе уудаг байсан  гэдэг. Америкийн иргэний дайны үед мөн ч ихийг хийсэн хүндээ :)  Америкийн брэнд болох MAXWEL кофений лоозон буюу уриаг гаргасан хүн юм. “ Сүүлчийн дусал хүртлээ сайхан”

24.   ОЙРОЛЦООГООР 100 АЯГА КОФЕ НИЙЛЭЭД ҮХЭХ АЮУЛТАЙ КАФЕЙНИЙ ХЭМЖЭЭНД ОРОХ ЮМ.

Төсөөлөх аргагүй юм, бид 2 – 3 аяга кофе нэг доор уухад л бага зэрэг салгалах, зүрх дэвсдэг. Кофе хэтрүүлэн ууж үхсэн хэрэг гарч байгаагүй гэдэг. Гэхдээ кафейн хэтрүүлэн хэрэглэсэнээр зүрх зогсох эсвэл таталт, уналт өгдөг тул болгоомжтой байхад илүүдэхгүй бизээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх