Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5baeea7c18a88.jpeg

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ “F-35B” сөнөөгч онгоцоор Афганистаны “Талибан” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч анхны ажиллагаагаа хийсэн АНУ-ын “F-35” сөнөөгч онгоц Өмнөд Каролина муж улсад осолдож, тус улсын Агаарын цэргийн хүчин томоохон хэмжээний хохирол амсчээ.

Тус ослын үеэр нисгэгч нисэх онгоцноос автомат шидэгчээр шидэгдэж, аюулгүй газарджээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

“F-35” сөнөөгч онгоц нь ийм төрлийн зэвсэглэлдээ дэлхийд хамгийн том, хамгийн үнэтэйд тооцогддог бөгөөд дэлхий дахинд нийт 3000 ширхэгийг худалдахаар төлөвлөсний зэрэгцээ энэ хөтөлбөр 30-40 жил үргэлжлэх тооцоотой байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэхүү онгоцны үнэ болон байлдааны үр дүнтэй байдал зэргийг шүүмжлэх шүүмжлэгчид багагүй байгаа юм байна.

Осолдсон сөнөөгч онгоц нь одоо ашиглагдаж байгаа “F-35” загварын гурван өөр төрлийн сөнөөгч онгоцнуудын нэг бөгөөд 100 сая орчим доллароор үнэлэгддэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх